Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил, Хамас хоёр 15 сар үргэлжилсэн дайныг зогсоох тохиролцоонд хүрлээ

Израил болон Хамас бүлэг гал зогсоох тохиролцоонд хүрсэн талаар зуучлагч орнууд мэдээлжээ. Газын зурваст 15 сарын турш үргэлжилж, Ойрх дорнодын нөхцөл байдлыг хурцатгасан тэрхүү дайнд гал зогсоох тохиролцоо нь ирэх ням гарагаас /2025.01.19/ хэрэгжиж эхлэх юм.

Катар улсын нийслэл Дохад болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус улсын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман аль Тани мэдэгдэл хийхдээ хэлэлцээ зуучлагчид Израил, Хамастай тохиролцоог хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байгаа гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийхдээ “Газын зурвас дахь байлдааныг зогсоож, Палестины ард түмэнд нэн шаардлагатай байсан хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэн,барьцаанд буй хүмүүсийг 15 сарын дараа гэр бүлийнхэнтэй нь уулзуулах тохиролцоо” гэсэн байна.

Газын зурвасын эрүүл мэндийн яамнаас гаргасан тоо баримтаар бол дайны улмаас 46 мянган Палестин хүн амь үрэгджээ. Хамас бүлэг өнгөрсөн жилийн аравдугаар сард Израил руу довтолсны улмаас 1,200 гаруй хүн нас барсан. Гал зогсоох тохиролцооны эхний шатанд Израил цэргээ Газын зурвасаас аажмаар татан, хоёр тал барьцааны хүн болон хоригдол солилцоо явуулна. Энэ үе нь зургаан долоо хоног хэрэгжинэ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 16, 2025 09:52

46.000 П�##�естин, 1.200 Израйль

Зочин
Зочин
1 сар 16, 2025 11:41

zugeer allaga terror hiichlee juud

Холбоотой мэдээ

Back to top button