Эдийн засгийн мэдээ

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр өмнөх оны мөн үеэс 1044.7 тэрбум төгрөгөөр өслөө

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2024 оны жилийн эцэст 5 573.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1255.8 (29.1%) тэрбум төгрөгөөр өссөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 1 131.7 (30.9%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 82.1(27.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2024 оны жилийн эцэст 5 419.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1 354.6 (33.3%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 994.1 (27.0%) тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн зарлага 293.3 (6.3дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Тэтгэврийн даатгалын сангаас 2024 оны жилийн эцэст 509.5 мянган хүнд 4695.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс тэтгэвэр авагчид 12.5 (2.5%) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 1 044.7 (28.6%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг 2024 оны жилийн эцсийн байдлаар 51.4 мянган хүнд 188.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 9.4 (15.5%) мянган хүнээр буурч, олгосон тэтгэмжийн хэмжээ 40.6 (27.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2024 оны жилийн эцсийн байдлаар 61.0 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 1.6 (2.6%) мянган хүнээр буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 242.6 тэрбум төгрөг болж 44.8 (22.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 60.0 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 27.7 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 12.1 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2024 оны жилийн эцсийн байдлаар 288.6 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 107.8 (59.6%) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 149.7 мянган хүн хамрагдсаны 52.0 хувь нь асаргааны тэтгэмж, 48.0 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авсан иргэд байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button