Бизнес эхлэх, зэрэг дэвших, өр барагдуулахад сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 25 2025.01.24 / БААСАН ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
- Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
- Наран ургах, шингэх: 08.29-17.39
- Суудал: Уул
Аргын тооллын 1 сарын 24, Сугар гараг. Билгийн тооллын 25, Онгоц одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:29-17:39. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.