Нийгэм мэдээ
Хойшилсон 256 бөхийн барилдаан маргааш болно

"Атар" хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан нэгдүгээр сарын 26-нд буюу маргааш болно. Тус барилдааныг "Талх чихэр" ХХК, МҮБХ хамтран 2006 оноос хойш тогтмол зохион байгуулж иржээ.
Мөн барилдаанд зодоглох бөхчүүд энд дарж, зааврын дагуу бүртгүүлэх боломжтойг мэдээлжээ.
"Атар" барилдааныг өнөөдөр зохион байгуулахаар товлоод байсан. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, П.Очирбат агсныг эцсийн замд нь үдсэн, орон даяар гашуудал зарласан өдрийн маргааш бөх барилдуудах тохиромжгүй гэж үзсэн юм. Улмаар нэг өдрөөр хойшилж, маргаанийн ням гарагт товлогдсон билээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТВ.ээр гарах уу