ЭДИЙН ЗАСАГ

Нүүрсний үнэ "шал арчиж" байна

2024 оны аравдугаар сард тонн нүүрс 153 ам.доллар шүргэж, өнгөрсөн оны түүхэн дээд үнэд хүрээд байсан билээ. Харин 12 дугаар сарын  10-аас эхлэн өдөр ирэх бүр нүүрсний тонн тутмын ханш унасаар өнөөдрийн байдлаар 116 ам.долларт хүрээд байна. Энэ нь өнгөрсөн жилийн эхэн үед дүйж очиж буй бөгөөд оны эхний хагасаас нүүрсний үнэ өссөн.

Харин энэ онд Дэлхийн банкны мэдээлснээр нүүрсний үнэ 13 болон түүнээс дээш хувиар буурах эрсдэлтэй гэж үзэж буй. Монгол Улсын хувьд, нүүрсний экспортын хэмжээ 2024 онд 21.1 хувиар өссөн ч, нэг тонн нүүрсний үнэ дунджаар 24.2 ам.доллароор буурсан дүнтэй гарсан.

Монгол Улс энэ жил уг нь нүүрсний экспортын хэмжээг 83 сая тоннд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Учир нь БНХАУ-тай Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг хийснээр нүүрсний түүхий болон коксжих нүүрсний экспорт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа.

Түүнчлэн ойрын хоёр жилд нүүрсний экспортын хэмжээг 99 сая тоннд хүргэнэ гэсэн өөдрөг төсөөлөл бий. Гэтэл 2025 оны эхлэлд нүүрсний үнэ даруй 30 гаруй хувиар унаж байгаа нь цаашид үнэ өсөх хүлээлт хол байна.

2025 онд БНХАУ-ын нүүрсний импорт 520 сая тонноос дээш гарна гэсэн тооцоолол уг нь бий.

Үнэ буурахад юу нөлөөлөв,

Дотоодын нүүрсний илүүдэл (Хятадад),

Хятад улс дотооддоо их хэмжээний нүүрс олборлож байгаа нь импортын хэрэгцээг багасгаж, ханш унахад хүргэж байна. Тус улс дотоодын нүүрс олборлолтоо нэмэгдүүлж, эрчим хүчний хангамжаа баталгаажуулахыг зорьж байгаа нь зах зээлийн үнэ буурахад голлон нөлөөлсөн хэвээр буй юм.

Эрчим хүчний эрэлт, бууралт:

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, ялангуяа Хятадын үйлдвэрлэл, гангийн салбарын эрэлт буурч байна. Ган үйлдвэрлэлийн хэрэглээ багасахад коксжих нүүрсний эрэлт буурдаг.

Эрчим хүчний ногоон шилжилт:

Дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, нүүрстөрөгчийн ялгарал багатай технологийг нэвтрүүлэх хандлага нэмэгдэж байгаа нь нүүрсний эрэлтэд шууд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, Европ, Хойд Америкт нүүрснээс татгалзаж, цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг дэмжиж байгаа.

Оросын нийлүүлэлтэд хориг арга хэмжээ:

Оросын нүүрс өндөр үнэтэй байгаагаас гадна олон улсын хориг арга хэмжээний улмаас нийлүүлэлт багасаж, Хятад зэрэг орнууд Индонез, Австрали, Монголын нүүрс рүү илүү анхаарч байна. Энэ нь зах зээл дээрх өрсөлдөөнийг нэмэгдүүлж, үнэ буурахад нөлөөлсөн.

Ханшийн савлагаа, худалдааны урсгал өөрчлөлт:

Нүүрсний гол экспортлогч орнуудын нийлүүлэлт өссөн (Австрали, Монгол) ч, эрэлт төдийлөн нэмэгдээгүй учраас ханшийн дарамт үүссэн.

Эдгээр шалтгаануудаас үүдэж дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурч, нийлүүлэгч орнуудад дарамт үүсгээд байна. Монгол Улсын хувьд экспортын хэмжээ өссөн ч, үнэ буурсан нь экспортын орлогод сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Уул уурхай дагасан эдийн засаг, төсвийн орлоготой манай улсын хувьд цаашид энэ үнийн уналт үргэлжилсэн хэвээр байвал оны төгсгөлд орлого тасрах, төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах эрсдэлтэй юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 27, 2025 14:09

Төсвөө даруйхан тодотгож орлогоо бодитоор тооцоол оо!

Арман
Арман
1 сар 27, 2025 15:45

Ашгүй дээ !!! . Дээрэмчин, АЛУУРЧИНЬ ОДЖАРГАЛ ХУЛГАЙЧ БИДНИЙ НҮҮРСНИЙ МӨНГӨ ЭРГҮҮЛЭН ӨГ !!! .

Зочин
Зочин
1 сар 27, 2025 17:30

Удахгүй бүүр унана. Гайгүй үед нь гацаасаар хэдэн хулгайчид цадаж авсан. Гэхдээ түлш болгоод дулааны том цс бариад дотооддоо ашиглах боломжтой.

Зочин
Зочин
1 сар 27, 2025 17:30

Коксжих, хүрэн нүүрсүүдээ ялгахаар бичиж баймаар юм. Нарийн ширийнийг мэдэхгүй масс уншаад бүр эргүүтэж гүйцэхийн байна

Зочин
Зочин
1 сар 27, 2025 18:08

[^

Hytad ah egch naraasaa sain murguj gui
Hytad ah egch naraasaa sain murguj gui
1 сар 27, 2025 20:06

Birjeer zarah bol estoi hereggui asuudal shuu.100 dollar ch bsan hamaagui 2030 onoos umnu buh nuursee hurdan zarj duusgah estoi ! Tuunees tsaash satan amerik mongoliig boikotloh magadlaltai.! Hytad ah nariigaa mongol duu nar ni guij argalj bgaad nuursee ahahah ni ulziitei

Зочин
Зочин
1 сар 28, 2025 09:04

Хятадын коксжих нүүрсний нөөц нь их бага гэсэн ш дээ! Тэгэхээр манай 5 толгойн нүүрсийг хятадууд авч л таараа. Харин тэр эрчим хүчний нүүрсний нөөц нь гайгүй байдаг гэсэн шүү?

Зангараг
Зангараг
1 сар 28, 2025 10:09

Коксжих нүүрсийг ган хайлуулахад хэрэглэдэггүй, ган хайлуулахад хагас коксжсон буюу эрчим хүчний нүүрс хэрэглэдэг. Коксжих нүүрсийг боловсруулж олон төрлийн нефтийн бүтээгдэхүүн гарган авдагийг мэдэх үү???

Зочин
Зочин
1 сар 28, 2025 11:06

Уран бас ийм л болно.Хятад Монголоор тоглож байгаа.шун�##�тай хэдэн хүмүүс хууль гаргаад л баялагаа баас болгоод байгаа.Баялагаа ухахгүй байхдаа Монгол баян байсан.Бүх төрлийн үйлдвэртэй,арчаагүй ядуу хүмүүс байгаагүй,бүгд эх орныхоо бүтээн байгуул�##�тад гар биеэ зориулж эв эетэй сайхан амьдарч ирсэн.Энэ сайхан эх орноо баялагыг гадныханаар үгүй хийлгэж,эцэст нь уранаар хордуулж, мөхөөх төсөл боловсруулчихаад, ёстой тэнэг төр засагтай юмаа.

Зочин
Зочин
1 сар 30, 2025 16:25

Gantshan hudaldan avagchtai bj. Birjeer zarna geed balai huuli gargasanaas chine bolj iim baidald hurch bgn

Зочин
Зочин
1 сар 31, 2025 10:00

cd

Зочин
Зочин
5 сар 28, 2025 15:41

Зочин эдийн засагч Энхбаярын үгийг сонсч бодлогын өөрчлөлт хийхгүйбол эдийн засаг нүүрсний үнийн ун�##�таас болж тартагтаа тулах нь байна шүү. Импортоо хязгаарлаж в�##�ютын нөөцөө баримаар байна. Ер нь манай улсад гадаад худ�##�дааны бодлогыг ойлгодог дарга, цэрэг үгүй болоод удаж байна. Тансаг хэрэглээнйи барааны татварыг нэмэх замаар импортоо хязгаарлаж болно гэдгийг ойлгодог толгой �##�га. Нүүрсний үнэ цаашид ч унах нь Хятадын Засгийн газрын бодлогоос харагдаж байна. Ганц модны боомтод монголын нүүрсний овоолго үүсээд авах эзэн олдохгүй байна. Энэ биржийн хуулиа буруу хэрэглэсэнтэй холбоотой. Форвард хэлцэл гэдэг нь эцэстээ ийнхүү хүний нутаг нүүрсний овоолго үүсч гацаж буйтай холбоотой.

Холбоотой мэдээ

Back to top button