Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин, Ши хоёр Лукашенкод баяр хүргэсэн бол барууны орнууд шүүмжиллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин хоёр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкод сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн байна. Ням гарагт /2025.01.26/ Беларусь ерөнхийлөгчийн сонгууль явуулсан юм. Тус улсын сонгуулийн төв хороо мэдээлснээр бол Беларусийг сүүлийн 30 гаруй жил удирдсан Лукашенко 86 хувийн санал авсан байна.

Улс төрийн гол өрсөлдөгчдөө бүгдгийг нь хорьсон Лукашенко 1994 оноос хойш зохион байгуулагдсан бүх сонгуульд ялалт байгуулсан. Сөрөг хүчин болон хүний эрхийн төлөөх байгууллагууд тэдгээр сонгуулийн үр дүнг өөрчилсөн гэж үздэг.

Тэгвэл Путин ням гарагт явагдсан сонгууль нь ард түмний дэмжлэгийг эргэлзээгүй харууллаа хэмээжээ. Кремль мэдэгдэл хийснээр бол Путин “Сонгуульд та итгэлтэй ялалт байгуулсан нь таны улс төрийн өндөр эрх мэдэл, Беларусийн баримталж буй төрийн бодлогыг ард түмэн эргэлзээгүй дэмжиж байгааг гэрчилж байна. ОХУ-ын газар дэвсгэр таныг үргэлж эрхэм зочноор хүлээн авна. Тохиролцсоны дагуу тантай удахгүй Москвад уулзахаа тэсэн ядан хүлээж байна” хэмээжээ.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 28, 2025 19:20

ЗА МУУСАЙН БАРУУНЫ ГӨЛӨГНҮҮДЭЭ ТА НАР МУУСАЙН ӨЧҮҮХЭЭН НЯН БАКТЕРНУУД МИНИЙ ХОЁР АХААР ОРОЛДОЖ БАЙЖ ХҮҮРЭЭ ТАРААЛГАВАА МИНИЙ МУУ ХОЁР АХ МӨРӨӨРӨӨ Л ЯВАА ШҮҮ АЯТАЙХАН БАЙГААРАЙ ТААНУУД УКРИАНЫГ ЖИНХЭНЭ ЧӨТГӨР ШУЛАМ РУУ НЬ ЯВУУЛСАН БУРУУТАНГУУД ШҮҮ УКРИАНТАЙ ЧИНЬ ХАМТ ГАНЦ ТОВЧООР АЛГА БОЛГОНО ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button