УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэлийг хаврын чуулганд багтаан батална

“Татварын багц хууль”-ийн шинэчлэлийн хүрээнд “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2024.01.28/ төрийн ордонд болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Бид хаврын чуулганд багтааж татварын багц хууль, нийгмийн даатгалын багц хууль, зөвшөөрлийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах зорилготой ажиллаж байна. Ингэснээр бизнесийн орчин сайжруулах, эдийн засаг тэлэх томоохон хөшүүрэг болно. Иргэдийн хувьд гарт ирж байгаа бэлэн мөнгө нь бага байна гэдэг асуудал яригдаж байгаа бол ААН-үүд хуримтлалтай болж чадахгүй байна. Манайх ихэнхдээ түүхий эд, бараа материалаа гаднаас авч гаалийн татвар, НӨАТ төлдөг. Үүний тулд жижиг дунд үйлдвэрлэлүүд зээл авдаг. Тиймээс бүх талын саналыг авч байгаа" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат
1 сар 28, 2025 15:55

Одоо бас юун татвар арай урт эсвэл богино нэртэй гэж татвар авах л үлдлээ

Back to top button