Ж.Энхбаяр: Мах, сүүний ашиг шимт 200 мянган үхрийг импортоор оруулж ирнэ

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.29/ хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулж байна.
Тэрбээр “Бид анх боловсруулаагүй ноолуурыг экспортолдог байсан. Дараа нь 100 хувь угааж, боловсруулж экспортолдог болсон. Тэгвэл одоо угаасан ноолуурыг 100 хувь бүрэн самнасны дараа экспортлох гэсэн техникийн зохицуулалтыг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Ингэснээр ноолуур үйлдвэрийн үнийг тогтворжуулж, дотооддоо үйлдвэр нээх нэмүү өргөг бий болгох боломжтой болж байгаа. Мөн Монгол Улс нийт ноолуураа 100 хувь угаах хүчин чадалтай. Харин өнгөрсөн хугацаанд угаасан ноолуураа самнах бүрэн хүчин чадалтай болсон тул энэ оны хоёрдугаар сарын 01-нээс 100 хувь самнасан ноолуур экспортлохоор болж байна.
Самнасан ноолуур экспортолж эхэлснээр Монгол Улсын дотоодын үйлдвэрүүдэд 260 гаруй сая төгрөгийн ашиг үлдэнэ.
-Ирэх зургаадугаар сар хүртэл экспортын маханд квотын хязгаарлалт хийнэ-
Мөн өнгөрсөн хоёр жилийн өвөлжилт, хаваржилтын байдал хүнд байсан. Нийтдээ 9.6 сая мал хорогдсон. Үүнтэй холбоотой махны нийлүүлэлтэд тодорхой хэмжээний хүндрэл үүссэн. Энэ жилийн хувьд өвөлжилт таатай байгаа цаг үед малчид маань мах бэлтгэх сонирхол бага, малаа өсгөх сонирхол их байгаа. Бид хүнс экспортлох зорилтын хүрээнд мах махан бүтээгдэхүүнээ боловсруулж, дэлхийн зах зээлд нэлээд амжилттай гаргаж эхэлсэн. Өнгөрсөн онд бид 360 орчим сая долларын мах экспортолсон. Бид дотооддоо жилдээ 160 мянган тонн малыг хэрэгцээлж, гурван сая гаруй малын экспортлох бололцоо байгааг 2024 оны мал тооллогын эцсээр тооцоолсон.
Цагаан сарын баяр болж байгаатай холбоотойгоор махны үнэ тодорхой хэмжээнд өсөж байна. Иймд үнийг барих зорилгоор экспортод гарч байгаа махны зохицуулалтыг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэр гаргалаа. Энэ оны зургаадугаар сарын 1-н болтол одоо бэлтгэсэн махыг дотоодын зах зээл рүү нийлүүлэх үүднээс экспортын зохицуулалт хийж квотын хязгаарлалтад оруулахаар шийдвэрлэлээ.
Уг ажлыг зохион байгуулах үүргийг ХХААХҮ-ын сайд Ж.Энхбаяр надад өгсөн.
-200 мянган га талбайг шинээр эзэмшиж, тариалалтаа нэмэгдүүлнэ-
Мөн Монгол Улсын Засгийн газраас "Атрын-4" аяныг зарлан хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд улсын төсөвт тодорхой хэмжээний эх үүсвэрүүд суусан. Аяны хүрээнд хөрсөө хамгаалах, ойн зурвас байгуулах, үр сортын аж ахуй байгуулах, дотооддоо улайн буудай болон төмс хүнсний ногооны үрийг тарих зорилт тавьж байгаа. Түүнчлэн тэжээлийн таримлыг эрс нэмэгдүүлж түүнтэй холбоотой техникийн шийдвэрийг хийнэ. Дөрвөн улиралд ард түмнээ тасралтгүй нарийн ногоогоор хангах хүлэмжийн аж ахуйнуудыг хөгжүүлнэ. Мөн ашиг шимт 200 мянган толгой үхэр сүргээр үхрийн сүргийн бүтцэд сайжруулалт хийнэ. Энэ ажлын хүрээнд 150 мянган махны хэв шинжийн үхэр, 50 мянга нь сүүний ашиг шимт үхрийг импортоор оруулж ирэх зорилт тавин ажиллаж байна. Мөн нийтдээ 200 мянган га талбайг шинээр эзэмшиж, тариалалтаа нэмэгдүүлнэ" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өөрийнхөө бизнесийг өргөжүүлж байна даа
Махаа чөлөөтэй хая л даа мах чинь үнэтэй болж бж хөдөөний хүмүүс орлоготой болно. Улаанбаатарт утаа түгжрэлд нэмэр болоод бгаа хүмүүс чинь хөдөө гарна биз дээ. Албаар хорлоод бга юм шиг л бх юмаа
Дахиж гаднаас гурил авахаа боль,гэхдээ та нар ч итгэлтгүй хүмүүс дээ.Маргааш нь шийдвэрээ эсрэгээр нь өөрчилдөг
Монгол орны хөрсийг арчиж дуусгах нь л дээ. Энэ хүнд хувийн хонжоо л чух�##� юм бна. ХХАА яамыг хувьдаа авсан одоо энэ с�##�барыг бүхэлд самрах санаатай, хорлон сүйтгэгч, үндэсний аюулгүй байд�##�д зан�##�хийлэгч болох нь…
Өөө яадгийн мах сүүний үнэ буурна аштай юу
За гений өөрчлөлттэй м�##� оруулж ирвэл хавдар хавтгайрна шүү. Эрдэмтэн мэргэдээсээ асууж лавлаарай даа. М�##� амьтан дагаад элдэв хор хөнөөлтэй шавьж, баетери вирус авч ирэвдээ. Шинжлэх ухаанч бна шүү
тэр ХАА-Н ЯАМАА БУЦААЖ ХОТОД НЬ АВЧРААЧ ЭЭ, АРХИДАЛТ ГЭР БҮЛ САЛАЛТЫН АСУУДЛЫГ ЧИ ХАРИУЦАХЫМ УУ,,,,,,,,,,,
Өнгөрсөн 12 сард Сэлэнгэд оруулж ирээд 300 саяын хөрөнгөтэй хүнд л өгсөн гэнэ лээ.баячуудаа улам баяжуулах юм байх .