УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Баасанжаргал гишүүн долоон жилийн өмнөх түүхээ давтаж, Засгийн газрын эсрэг шүүхдэнэ

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Засгийн газрын эсрэг дахин шүүхдэнэ.

Тодруулбал, тэрбээр 2018 онд хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа өвөл, хаврын цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдуулах тухай Засгийн газрын шийдвэрийн эсрэг шүүхдэлцэж байлаа.

Улмаар улсын болон дотоодын хүүхдийн эрхийн төрийн бус байгууллагуудад хууль зүйн туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж, Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгож чадсан билээ.

Ингэж чадсанаараа 2018 оны “IBA Pro Bono Award” шагналыг хүртэж, олон улсын Барын холбооны түүхэнд анх удаа монгол эмэгтэй шилдэг про боно хуульч шагналыг хүртсэн.

Энэ нь дэлхийн хуульчдын хамгийн том нэгдэл болох Олон Улсын Барын холбооноос хүний эрхийн чухал асуудалд сайн дурын үндсэн дээр хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэн, бусад орны хуульчдад жишээ болохуйц сайн туршлага бий болгодог шилдэг хуульчийг шалгаруулдаг юм.

Өдгөө буюу долоон жилийн дараа хаврын морин уралдааныг зөвшөөрсөн Засгийн газрын эсрэг дахин шүүхдэлцэхээр болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ггг
ггг
1 сар 29, 2025 15:11

Баасанжарг�##� гишүүнийг дэмжиж байна. Мөнгөнд нүд нь сохрогчдыг тэвчиж чадахгүй.

Малчин
Малчин
1 сар 29, 2025 16:16

Уяачдад төрийн цол олгодог хуулиа зогсоо. Алдар цолонд амархан хүрэх гэсэн уяачдын санаа.

Зочин
Зочин
1 сар 29, 2025 17:33

АДГУУС НЯЛХ БАЛЧИР ҮРСИЙН АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭР ЗУГААЦДАГ ЭНЭ ЗЭРЛЭГ ЗУГААГ АРД НИЙТЭЭРЭЭ ЭСЭРГҮҮЦЭХ ХЭРЭГТЭЙ.ЕРӨН БОЛ ЭНЭ ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫ АРД АСАР ИХ МӨНГӨ ЭРГЭЛДЭЖ БАЙДАГ ИХ ТОМ БООЦОО ТАВИНА АЖНАЙ ЭНЭ ТАЛ ДЭЭР МААШ ТОМ ТОГЛОГЧ ХИЧНЭЭН ХҮҮХЭД УНАЖ БЭРТЭХИЙГ ХОР НАЙРУУЛАГЧИД БОЛОН ШИЙДВЭР ГАРГАГЧИД МЭДЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ.БААСАНЖАРГАЛ ГИШҮҮНЭЭ ДЭМЖИН ДЭЛГЭРҮҮЛЖ УЛСЫН ИХ ХУРЛЫГ ДОТРООС НЬ БУТАРГАЖ ТАРААХ НЬ ЗӨВ ШҮҮ.

Шүүх дэх хэрэгтэй үзэлцээд бай эрэх танд б нь танд
Шүүх дэх хэрэгтэй үзэлцээд бай эрэх танд б нь танд
1 сар 29, 2025 20:13

Т

Булганы Монодын өвгөнЗоч
Булганы Монодын өвгөнЗоч
1 сар 29, 2025 21:54

Би чамайг өрөвдөж байна охин минь, болох бүтэхгүй юм ярьж донтож явж олны хар хэл аманд өртөх вий !!!
Гэр бүл, үр хүүхдэд чинь ч янз бүрийн юм тохиолдож мэднэ, уул нь чи монгол хүүхэд шиг л байхын ! Одоо боль боль, охин минь !!!

Зочин
Зочин
1 сар 30, 2025 04:05

Энэ маань өөрийгөө гишүүн болсоныг ойлгоогүй л явна. Өмгөөлөгч гэж өөрийгөө бодсоор л

Зочин
Зочин
1 сар 30, 2025 09:09

дэмжиж байна шүүхдээд чадамжгүй Засгийн газрыг огцруулаад өг!!!!!!!!

Зочин
Зочин
1 сар 30, 2025 10:15

Дэмжиж байна. Амжилт хүсье. Урагшаа...

Холбоотой мэдээ

Back to top button