Унаач хүүхдийн эрхийн төлөө 126 гишүүн 23 сайдаас тав нь л дуугарч, Засгийн шийдвэрийг сөрж зогслоо

Засгийн газрын өнөөдрийн /2025.01.29/ хуралдаанаар хаврын морин уралдааныг зохион байгуулахыг орон нутагт нь нээлттэй үлдээх шийдвэрийг гаргасан. Уг шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын 126 гишүүн, Засгийн газрын 23 сайдын дундаас энэ шийдвэрийг эсэргүүцэн дуугарсан таван гишүүн л байлаа. Хаврын морин уралдааны үеэр хүүхдийн амь нас эндэж, эрүүл мэндэд нь ноцтой үр дагавар үлдээж байгаа энэ нөхцлийг шүүмжлэн УИХ дараах гишүүд,
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Засгийн газар өнөөдөр хүний эрхийн асар ноцтой зөрчил гаргалаа. Яагаад заавал Засгийн газар энэ үйл ажиллагаанд оролцоод байна вэ. Засгийн газрын шийдвэрээр уяачдад цол, тэмдэг олгодог. Уяачид Засгийн газраар шийдвэр гаргуулах, Засгийн газар үүнд нь оролцох нэг шалтгаан энэ. Уяачид цол, чимэгийн төлөө асар хүчтэй лобби явуулж байна. Хоёрдугаарт, 2008 оноос ХЭҮК болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хаврын морин уралдааны эсрэг тэмцэж ирсэн. Харамсалтай нь үе үеийн Засгийн газар энэ асуудлыг үл тоомсорлож ирсэн. 2007 онд хамгийн анхны шүүхдэх үйл ажиллагаа явагдсан байдаг. Засгийн газар 20 жилийн өмнөх нөхцөл байдал руугаа ухарсан шийдвэр гаргасан учраас өмнөх үйл явдлыг эргэн сануулж байгаа юм.
Энэ асуудалтай холбоотойгоор иргэд болон сошиалд талцал үүсээд байгаа. Нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Хаврын морин уралдааныг хориглох нь өв соёлоо устгах гэсэн зорилго огт биш. Өвөл, хаврын цагт морь уралдуулахаа болиод урин дулаан цагт уламжлалт арга, соёлоороо өв, уламжлалаа тээж авч яваач гэдэг зүйлийг л шаардаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд гуравдугаар сараас зарим үед хоёрдугаар сараас бүсийн чанартай уралдаан зохион байгуулагдаж байсныг бид эргэн санах ёстой. Хамгийн сүүлд 2017 оны гуравдугаар сард Дүнжингарав уралдаан зохион байгуулагдаж байсан. Тухайн үед шүүхийн шатан дахь асуудал шийдэгдэх хүртэл ямар ч уралдаан зохион байгуулахгүй байхыг Засгийн газарт даалгасан байсан. Гэтэл Засгийн газар шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн шөнийн цагаар нууцаар уралдаан зохион байгуулж байлаа. Өнөөдрийн Засгийн газрын шийдвэр Монголд хууль дээдлэх ёс байна уу үгүй гэдэг асуултын өмнө биднийг аваачиж байна. Засгийн газар хууль дээдлэх ёсыг сахин биелүүлэхгүй гэдгээ зарлалаа. Энэ шийдвэртэй холбоотойгоор зарим уяач ажлаа төлөвлөж магадгүй.
Гэвч энэ асуудал дахин шүүхийн өмнө очно. Дээрээс нь Засгийн газар Үндсэн Хуулийн Цэцийн өмнө очих ёстой. Засгийн газар Үндсэн хуулийг яагаад зөрчсөнөө тайлбарлах ёстой. Засгийн газар орон нутгийн удирдлагад эрх мэдлийг шилжүүлж байгаа нь туйлын харамсалтай бөгөөд зальжин байна. Хүүхдийн төлөө хийх ажил, хүүхдийн өмнө хүлээх бүх хариуцлага Засгийн газрынх. Орон нутгийн удирдлага хариуцна гэдэн ямар ч хуулийн заалт байхгүй. Маргаашаас уяачид хүүхдүүдийг хичээлд нь явуулахгүй байх. Морины ажлаа хийнэ. Сунгаа, бэлтгэл ажилдаа гарна гээд хүүхдүүдийг сургуулиас нь завсардуулна. Хурдан морины уралдаан бол ганцхан өдрийн ажил биш. Маш олон хоногийн хөдөлмөр, бэлтгэл шаарддаг. Хүүхдийн хөгжих эрхийг уландаа гишгэсэн Засгийн газрын шийдвэрийг эрс эсэргүүцэж байна " гэлээ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Та бүхэнд байгаа болон бидэнд байгаа мэдээлэл яг нэгэн адил түвшинд байна. Бид ямар хэмжээнд мэдээлэлтэй байна вэ, гэхээр засгийн газрын хуралдааны дундуур хийгддэг хэвлэлийн мэдээнд шадар сайд С.Амарсайхан болон Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарын хийсэн мэдээлэл дээр суурилсан мэдээлэлтэй байна гэсэн үг.
Энэ хоёр хүн ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр “Орон нутагт аливаа урлаг, спорт, соёлын арга хэмжээг зохион байгуулах эрхийг шилжүүлж байна. Хаврын уралдаан хийх юм бол өөрсдөө зохион байгуулаарай. 12-оос дээш настай хүүхдээр морь унуулж болно. Ямар нэгэн байдлаар хүүхэд унаж, бэртэж, амь насаа алдах юм бол тухайн хариуцлагыг та нар өөрсдөө хүлээгээрэй” гэдэг ийм чиглэлийг өгч байна. 2019 оны Засгийн газрын 57-р тогтоол өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Энэ тогтоол нь дээд шүүхийн шийдвэр дээр буюу 2019 оны дээд шүүхийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр буюу арваннэгдүгээр сарын 1-нээс таван сарын 1 хүртэл аливаа уралдаан, сунгаан зохион байгуулахгүй гэдэг шийдвэр. Энд 12-оос дээш нас гэсэн ямар нэгэн насны хязгаарлалт байхгүй. Дээд шүүхийн шийдвэрийг “ Би зохион байгуулж болохгүй байна. Тиймээс чи зөрччих” гэсэн байдлаар бухаж байна. Дээрээс нь 12 наснаас дээш хүүхэд унаж болно гэдэг нь юу гэсэн үг юм бэ. 12-оос доош настай хүүхдийг хамгаалж байна. Харин 12-оос дээш настай хүүхэд нь гэмтэх юм бол би биш чи хариуцлага хүлээгээрэй гэдэг яасан ичгүүргүй шийдэл бэ. Дээд шүүхийн шийдвэр, засгийн газрын тогтоол хэвээрээ байгаа. Бид өв соёлоо үгүйсгээгүй. Морины уралдааныг огт үгүйсгээгүй. Бид уяачдыг муухай харагдуулах гээгүй. Гагцхүү зөвхөн хаврын уралдааны больчих гэсэн дээд шүүхийн шийдвэрээ биелүүлж мөрдөөч ээ гэдгийг л хүссэн.
Бусад хүүхдийн эндэгдлийг яагаад ярихгүй байгаа юм бэ, энэ бол тусдаа асуудал. Зуны дэлгэр сайхан цагт хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаад хамтдаа сайхан наадаж болно.
УИХ-ын гишүүн Ч.Саранчулуун: Миний хувьд 13 настайдаа уяаны газар хөлөө гэмтээсэн. Тухайн үед тэнд ямар ч эмч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байгаагүй. Би найман сарын дараа ясны хорт хавдар гэдэг оношоор хөлөө тайруулсан. Уралдаантай холбоотой гэмтэж бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй болж буй олон хүүхэд бий. Энэ гэмтэл “Ахуйн осол” гэдэг нэрээр бүртгэгдэж байгаа шүү. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, хүнийг яаж олдмолоор хөгжлийн бэрхшээлтэй болгохгүй байх вэ гэдгийг ярьж байна. Гэтэл нөгөө талд, шал эсрэг шийдвэр гаргаж байгаад харамсаж байна.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа: Засгийн газар өөрсдөөсөө хариуцлагыг холдууллаа гэж харж байна. Хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутгийн удирдлагуудад хариуцуулна гэдэг чинь морин уралдаан зохион байгуулах эрхийг нээж өгчихөөд, өөрсдөөсөө холдуулж байгаа хэрэг шүү дээ. Хурдан морины уралдаан зохион байгуулах асуудалд эсэргүүцсэн нэг тал, нөгөө талд уяачид, зохион байгуулахыг дэмжсэн тролл хаягууд гээд хоёр хуваагдчихсан. Сүүлдээ хурдан морины уралдаан зохион байгуулахыг эсэргүүцсэн УИХ-ын гишүүдийн амь нас, үр хүүхдийг заналхийлж байна. Уг нь манай Монгол Улс “Бүхнийг хүүхдийн төлөө” гэдэг уриатай. Гэтэл тэр хүүхдүүдийн эрхийг зөрчсөн шийдвэрийг Засгийн газар гаргалаа.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Би ганц л зүйл хэлмээр байна. Хүүхдийн амь насаар дэнчин тавин байж хадгалж үлдэх өв соёл юм бол тийм юм байгаад хэрэггүй. Хүүхдийн эрх нэгдүгээрт байна" гэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм өөдгүй Засгийн газаотай бна даа, ОГЦОРОХ ч багадана.
эдгээр таван гишүүний гаргасан сан�##�ыг дэмжиж байна
За юу ч мэдэхгүй попрогчид больцгоо. Би хөдөө өссөн м�##�чны хүүхэд. Одоо д�##� шахаж явна. 4 настайгаасаа морь унаж эхэлсэн олон ч удаа мориноос унаж байсан нэг ч удаа бэртээгүй. Хүүхдийг энхрийлэх тусам ямарч хатуужилгүй нялцгай болдог. Ийм нялцгай попролоос чинь болоод сүүлийн үеийн хүүхдүүд х�##�тирч унаад л гар хөлөө гэмтээдэг хуг�##�даг болсон. Дээр хөдөөний хүүхдүүд голын захын хатуу цагаан ш�##�дсан газар болон чулуун дээр мориноос унахад гэмтэх нь битгий хэл гар хөл нь ш�##�бардаг ч үгүй байсан. Тийм л их хатуужилтай байсан. Иймээс морь уяачид морио зөвхөн хөдөө өссөн м�##�чнб хүүхдээр унуулах хэрэгтэй. Хот суурин газар өссөн мөнгөөр морь унагчдаар морио унуулж нэрээ сэвтүүлэх хэрэггүй.
4 настай морь унасан, олон удаа мориноос унаад бэртээгүй ч гэх шиг? Олон хүүхэд бэртэж гэмтэж, эндчихээд байна ш дээ!
Тэгээд л гар хөл нь хугараагүй ч тархи нь гэмтээд ийм мангар юм бичдэг болсон бололтой
1990 оноос өмнө Хөдөөний хүүхдүүд цагаан сараар мориор айл хэсдэг байлаа. Айл хэсэхдээ айлуудын хоорхонд дандаа ур�##�даж явдаг байлаа. Өдөржин тэгж явахад бараан зүсмийн морьд маань хөлөрч цантаад цав цагаан болчихсон байдаг байж билээ. Цас ихтэй жил газрын өө, нүх мэдэгдэхгүй учраас морьд үе үе шургаж унадаг байсан. Тэгээд босож ирээд л мориндоо мордоод л бхс давххидаг байлаа. Гэтэл одооны энэ хүүхдүүд чинь яагаад гэмтэж бэртээд байнаа. Энэ ундаа гэх газтай хорноос болж байгаа байх. Мөн янз бүрийн х�##�уун ногоотой хүнсэн зэвсгээс болж байгаа байх шүү.
Гоё шийдвэр байлаа бигий гуцаарай мөнгөний өмнө ямар ч гөлөг сүүлээ шарв�##�зуулнаа сайхан даа энэ жил гоё шинэлэхнээ архиа ууж тарв�##�зан морио ур�##�дуулж тарган мах огтлон зажилж жаргийдаа.Хурдан буянуудаа шүтэн дээдлэе овоо хэдэн цаас хийгээд авна даа томоохон байлнаа ингээд эсэргүүцэж байгаа гөлөгнүүд чацга царайлцгаа ха ха ха хи хи хи хи
У÷
Уяачид морио уяаад өөрсдөө унаж ур�##�дв�##� зүгээр бишүү уясан мориныхоо чанарыг бүүр илүү ойлгоно доо
Зөв зүйлийн төлөө зоригтой дуугарч байгаа сайн гишүүддээ баярл�##�аа.
Засгийн шийдвэр нь зөв юмаа ! Тэгээд 5-хан хүн дууга рч байгаан !
Жасрай сайдын дээд удмыхан ч яахавдээ �######�уул, ядуу зүдүү, дутуу гуцуу л явсан юм гэнэлээ,хөөрхий ! Энэ Ариунзаяаг бол ойлгож бна, наадам найр, морьны ур�##�даан юугаа мэдхэв дээ, аргагүй !!!
Баяр хүргэе! Монголын үр хүүхэд хайртай сайн санаат бүх хүмүүс та нарын тэмцлийг дэмжинэ!