Д.Давааням: 2013 онд унаач хүүхдийн нүүр шаварт будагдсан тэр уралдаан болж, дараа жил нь зохиогдоогүй. Гэрэл зургууд хүчтэй нөлөөлсөн

Засгийн газраас хаврын морин уралдаан зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг нээж өглөө. Улмаар нийгэмд олон талт хэлэлцүүлэг үүсэж байна. Бид редакцын бодлогын хүрээнд өнөөдрийн бүх онцлох материалаа унаач хүүхдийн эрх, хаврын морин уралдааны сэдвээр бэлтгэх шийдэлд хүрсэн.
Харин баримтат гэрэл зурагчин Д.Давааням хавар, өвлийн морин уралдааны үеэрх цөөн бүтээлүүдээ сэргээн нийтэлж, нийгэмд ихээхэн хүчтэй хүрч байна. Нөгөө талаар эсэргүүцэлтэй ч тулаад буй юм. Түүнтэй ярилцлаа.

-Энэ өдрүүдэд баримтат гэрэл зураг ямар хүчтэй болохыг таны бүтээлүүдээс олж харлаа. Ер нь энэ өвөл, хаврын морин уралдаан гэдэг сэдвийн хүрээнд таны архивт хэчнээн зураг бий вэ?
-Ярилцахаар урьсанд баярлалаа. Би 2004 оноос хойш гэрэл зураг авч байна. Баримтат гэрэл зургийг сонгож, дагнасан. Харин 2013 онд “Дүнжингарав” хаврын морин уралдаанаас энэ сэдвийг эхлүүлсэн. Бүтээлд олон өнцөг бий. Өнөөдөр хүмүүс хүүхдийн эрхийн үүднээс, зарим хэсэг нь монгол өв соёлоо чухалчилж хандаж байна. Гэтэл гэрэл зурагчны хувьд мэдээж хоёулаа үнэ цэнтэй. Аливаа уран бүтээлч хүн аль нэг талыг нь дөвийлгөж ажилладаггүй. Бодит байдлыг л тусгахыг эрмэлзэж буй. Эргээд гэрэл зурагчин руу нь дайраад байна л даа. Гагцхүү өнөөдөр бид хүнийг хайрладаг, энэрдэг цаг үед амьдарч байна шүү дээ.
Сүүлийн хэд хоногт би хятад хүн болчихлоо. Өв соёлын эсрэг ажилладаг хүн болж хувирлаа. Бидний амьдарч байгаа нийгэм, хүмүүсийн харилцаа их доройтжээ гэж харж байна. Гэрэл зурагчин бүрд өөрсдийн өнцөг гэж бий. Зарим нь наадамчин олны хувцас, зүүсгэлд төвлөрнө. Зарим нь зөвхөн хурдан морио л авна. Над мэт нь урсаад өнгөрч буй тэр бодит амьдралын агшин хором бүрийг алдалгүй авч үлдэхийг хүснэ. Үнэхээр хурдан морины уралдаан асуудалгүй зохион байгуулагдаж байсан бол тийм кадр гарахгүй шүү дээ. Муу муухайг зориудаар өлгөж харуулдаг хандлага гэж байхгүй. Өлсгөлөн, ядуурал, байгалийн гамшиг гээд олон нөхцөл байдалд гэрэл зурагчин баримт авч үлдэн, нийгмийн анхаарлыг тусгадаг. Мөн ийм зүйл болоод өнгөрсөн юм хэмээн түүхийг гэрчлэх, ийм л зорилго явдаг. “Цааш нь энэ зургаа хэдээр зарах вэ, шантаажчин минь” гэх мэтээр бичээд байна л даа.
-Цөөн зураг гаргаж тавьсан нь их анхаарлын төвд орж байна. Яагаад хуучин зургуудаасаа нийтлэх болов?
-Энэ жил л гаргаж нийтлээд байгаа юм биш. 2013 онд унаач хүүхдийн нүүр шаварт будагдсан зураг бүхий уралдаан болсон. Дараа жил нь зохиогдоогүй. Гэрэл зургууд их хүчтэй нөлөөлсөн. Надаас өөр хүмүүс ч зураг дарсан. Тэдгээрийг хүний эрхийн байгууллагууд, хуульчид олж харж, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. 2015, 2016 онд эргээд зохион байгуулагдахад нь би зураг авсан. 2017 онд нууцаар ч болсон билүү дээ. Хүмүүсийн ярьж байгаагаар өнөөдөр л өв соёлоо харлуулах гэж гаргаж тавиад байгаа юм биш. Зүгээр л би цаг үетэйгээ уялдуулж, өмнөх ажлаасаа нийгмийн сүлжээнд оруулсан.

-Та гэрэл зурагчин бүрийн өнцөг өөр гэж ярилаа. Таны зурагт хүүхдүүдийн сэтгэл эмзэглэм дүр зургууд голчлон буужээ. Хэдийгээр 10 гаруй жилийн өмнөх үйл явдал ч гэлээ ид хэлэлцэгдэж буй сэдвийн хүрээнд ярья, нүдээр харахад байдал ямар байсан бэ?
-Би өөрөө хурдан морь унадаг хүүхдүүдээр бахархаж явдаг юм. Монгол хүн бүр морин уралдааныг үзээд огшдог. Гол үнэ цэн нь өөрөө морийг хүүхэд унадагтаа бий гэж би үздэг. Гэтэл шаварт хутгалдаад барианд орж буй хүүхдүүдийг харах ямар л олиг байх вэ дээ.
Уран бүтээлч хүний нүдээр ажиглахад, 2013 оны тэр уралдаанд гараа, барианы ойролцоох хэсэгхэн газрын цасыг л цэвэрлэсэн. Тийм учраас үдийн наранд хайлсан цас үсэрч, тийм дүр зураг үүссэн. Харин 2015 оны уралдаанд бүх замыг цэвэрлэсэн байсан. Заавал шавар шалбаагтаа хутгалдаж байж монголчууд асуудлыг ойлгодог. Би хэлсэн, хүний, хүүхдийн эрхийг дээдэлдэг цаг үед амьдарч байгаагийн хувьд зохион байгуулалтыг л сайн хийчих хэрэгтэй шүү дээ.
Мориноос унаад чирэгдэж буй хүүхдийн ч зураг бий. Би бариан дээр зураг авдаг. Эсэн мэнд давхиж орж ирэв ч хүмүүсийн буруутай үйлдлээс болж хүүхдүүд унадаг гэдгийг гаргаж ирэх нь миний өнцөг байв. Унасан, чирэгдсэн, ухаан алдсан бүх шалтгаан хүмүүсийн буруутай үйлдлээс шалтгаалдаг. Би өөрөө гурван хүүхэдтэй эцэг хүн. “Чи хөдөө өсөөгүй” гээд л миний бүтээлийг буруушааж харагдах юм. Тэр дүр зургийг хөндлөнгөөс хараад бодогдох зүйл, миний хийж чадах ажил бол зургаа дарах. Би баримтат гэрэл зурагчин, түүгээр ямар нэгийг үзүүлнэ. Тэр нь түүхэн баримт болж үлдэнэ.

-Та ер нь хэр эмзэглэж хүлээж авч байна. Сошиал дайралтууд бол явчихлаа. Зүгээр л үйл явдлыг баримтжуулсан уран бүтээлчийг хамаатуулах нь хэм хэмжээг давж буй хэрэг л дээ?
-Эмзэглэж байна. Би бас нэг зүйлийг онцолж хэлье. Манай эхнэр хүний эрхийн байгууллагад ажилладаг хүн л дээ. Бид хоёрын үзэл бодол нэг зүйлд зөрчилддөг. Би бол хурдан морийг хүүхэд унах нь зөв гэж үздэг. Хөдөө орон нутгаар ажиллаж явахад, Монголын талд эзэн болох хүн үлдэхээ байлаа гэж санаа зовниход хүрч байна. Орон даяар мянган хүүхэд морь унадаг байлаа гэхэд тэдгээрийн ядаж 5-10 хувь нь малд, моринд хайртай болж, хөдөө нутагтаа үлдэх болов уу гэж л. Зохион байгуулалтаа л сайн хийгээсэй, харин хүүхдүүд унадгаараа унаасай гэж хүсдэг юм. Нэг талаас энэ хүүхдийн эрхийн эсрэг сонсогдож байж магадгүй ээ. Яах вэ, дайралт гэмээр юм уу, ийм зүйлүүдийг жаахан эмзэглэж хүлээж авч байна. Уг нь Засгийн газартай шүүхдээд ялсан, хаврын морин уралдаан бол өв уламжлал биш юм аа гэдэг нь нотлогдчихсон асуудал шүү дээ. Одоо зохион байгуулах эрхийг нь орон нутагт өгчихлөө. Хэсэг бүлэг хүмүүс л хожно, гоё сайхан наадна. Харин хэсэгхэн хүүхэд тэнд амь нас, бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохироод үлдэнэ. Олон жилийн дунджаар харахад тийм л байдаг.
-Одоо дахиад уран бүтээлч хүний хүсэл сэдэрч гарч ирж байна уу. Дахин хаврын уралдаан болбол камераа бариад очиж зогсмоор?
-Айдас байх шиг. Хүмүүсийн хараалыг идэн барин зураг авах хэрэг байна уу, үгүй юу гэж эргэлзэх маягтай. 2013 оны зургууд олны анхааралд өртсөнөөс хойш гэрэл зурагчдыг тодорхой хэмжээнд цензурдэж эхэлсэн л дээ. Хүн бүр гэрэл зургийг ойлгохгүй байна. Үзэл бодол, боловсрол нь өөр байна. Камер барьж яваа бусад нөхдөдөө нэг талаас гай болчих шиг санагдаад байна.
-Харин ч үнэ цэнийг нь ойлгуулж байгаа биш гэж үү. Зарим тролл хаягийн сэтгэгдэлд ач холбогдол өгөөд буй юм биш биз?
-Бараан тал нь л дийлээд байна. Энэ хандлага троллдоо ч биш л дээ. Мэдэхгүй биш бүр гэрэл зураг сонирхдог, дардаг хүрээлэл дунд ч энэ үзэгдэл явж байгаа юм. Гэрэл зургаа зурагчид нь өөрсдөө сайн ойлгохгүй байхаар үндэстний сэрэмж нь цээжиндээ багтаж ядаж байгаа олон нийт бүр хүлээж авахгүй байх л даа. Гэхдээ бид угтаа гоё нийгэмд амьдарч байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Дуртай үедээ гэрэл зураг аваад, үзүүлж болж байна. Би уг нь олон жил ажиллаад, нэгэн унаач хүүхдийн амьдралыг цувралаар үзүүлэх сэн гэж бодож яваа. Түүнийгээ л барьж авъя, хийе гэж бодож байна. Энэ асуудал цэгцэндээ орох биз. Бид хийдэг ажлаа хийгээд л явах хойно доо.
-Таны 2013 онд авсан зургууд яг бодит нөлөө үзүүлсэн юм байна. Дараа жил нь зохион байгуулаагүй, зурагчдыг ч цензурддаг болсон гэж та хэллээ. Яг ямар хориг саадууд тавигдаж эхэлсэн бэ. Өнөөдөр танд гэрэл зураг дарах эрх чөлөө байна уу?
-Ойлголтын зөрүү л үүсээд байгаа юм. Манайхан гоё сайхныг л үзүүлэх ёстой мэтээр уран бүтээлийг ойлгоод байна. Утаатай байхад утаагүй дүр зургийг нь үзүүлбэл баярлах гээд, дуртай хүлээж авах гээд. “Дүнжингарав” уралдааны тухайд зохион байгуулагчид нь “Тийм хүн зураг аваад байна, битгий оруулаарай” гэх мэтээр ярьж эхэлсэн. Яг улаан цагаан хорьж цагдсан зүйл байхгүй ээ. Бид чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа шүү.

-Ер нь тийм эсэргүүцэл, дургүйцэлтэй тулж байсан уу. Өөр сэдвээр?
-Алхам тутамд даа. Камертай, камер бүү хэл гар утастай хүмүүсээс айдаг болчихжээ. Технологийн хөгжил эргээд хөгжиж ядаж байгаа баримтат гэрэл зурагт хаалт болж байна. Ямар нэг үйл явдалд очоод юм уу, зүгээр л ахуй амьдралын зураг авч байхад хүмүүс маш их дургүйцдэг. Би тайлбарлаж, ярилцдаг л даа. Яриад эхлэхээр ойлгодог. Тэгэхээр ойлголцлын асуудал байна, мөн баримтат гэрэл зургийг ойлгож хүлээж авах чадвар монголчуудад дутмаг л явж байна.
-Анх эхэлж байснаас тань хойш өөрчлөгдөж сайжирсан уу. Камер бариад явж буй хүнд хандах хандлага?
-Улам л дордож байгаа дүр зураг ажигдаж байна даа.
-Тухайлбал?
-Одоо гудамжинд гараад л зураг авахад наад захын хүн бол таатай хандахгүй. Би хүүхдүүдийн зураг авах дуртай. Учир нь хүүхдүүд үнэнээрээ байдаг. 10, 20 жилийн өмнө хүүхэд хүүхдээрээ байсан. Одоо бол хоёр хуруугаа гаргаж байна. Эсвэл “Та яагаад зөвшөөрөлгүй зураг аваад байгаа юм?” гэж байна. Нэг хэсэг нь “Та наад зургаа Фэйсбүүкт тавиарай” гэх жишээтэй. Хандлагууд бол хавь дордож байна л гэж харж байна.
-Өөрийн чинь анх эхэлж байсан үед хэдэн сайн гэрэл зурагчин төрж, идэвхийлэн ажиллаж байв. Өнөөдөр камерууд сайжирсан, гэрэл зургаар мөнгө олох боломжууд ч нэмэгдсэн, гэтэл та нарын тэр цаг үеийнх шиг сайн зураг огт харагдахгүй байгаа шалтгааныг юу гэж хэлэх вэ?
-Олон зүйл бий дээ. Гайгүй явж байсан нь бурхны оронд яваад. Зарим нь бизнес, мөнгө хөөгөөд. Гэрэл зурагт хэн нь үлдээд, хэн нь яваад байна гэдгийг харахад тодорхой. Тэд яваагүй байсан бол дүр зураг өөр байх байсан. Нийтлэг ойлголтоор, технологи хөгжөөд одоо “ална” гэдгээр бол “алах” хугацаа хангалттай болчихлоо. Тэгдэггүй юм гэдгийг үзэгчид ч, гэрэл зурагчид ч ойлгох хэрэгтэй. Нийгэм цаг үеэс илүү зурагчны өөрийн хичээл зүтгэл, чин сонирхол чухал.
-Өнөөдөр гэрэл зураг сонирхдог залуус олон болсон ч яг бүтээл олж харахгүй байна. Та “Дүнжингарав” уралдаанд зураг дараад цалин бол аваагүй байх. Яг юу тийш хөтлөх вэ?
-Ерөөсөө л дур сонирхол шүү дээ. Би мэргэжилдээ дурласан. Би гэрэл зурагт дуртай. Мөнгө олох сонин биш, тэндээс аз жаргал мэдрэх гээд байна шүү дээ. Үүгээр бүтээл хийе, өөрийгөө харуулъя, үлдээе гэсэн уран бүтээлч эрмэлзлүүд бий учраас л сэдэв, үйл явдлыг сонирхоно. Бүтээл муухан болбол баримт болгож үлдээнэ. Гайгүй болбол олон нийтэд дэлгэнэ. Гэрэл зургаар амьдардаг хүний хувьд, уг нь зарж борлуулчихвал амьдрал нэмэртэй л.
-Гадаадын цуглуулагчид их олзуурхаж авдаг. Та хилийн чанад руу худалдаж байсан уу?
-Нүүр нь шавар болсон хоёр хүүхдийн зураг Австралид, нэгэн айлын гэрт бий. Өөр ч үгүй дээ. Намайг шантааж хийдэг гээд байна лээ. Би хэзээ ч тэгэхгүй. Тэр бүү хэл баримтат гэрэл зургаар мөнгө олсон удаа надад маш цөөн. Ер баримт болгож үлдээх болон хувь уран бүтээлчийн хувьд үзэсгэлэн гаргах, ном хийх зорилго явдаг. Мөн бусад гэрэл зурагчидтайгаа өрсөлдөх цагаан өрсөлдөөн ч нөлөөлдөг. Надад унаач хүүхэд, модны хулгай, хог хаягдал гээд яг дагнаж авдаг хэдхэн гол сэдэв бий. 20 орчим жилийн баримтат гэрэл зургуудыг өнөөдөр харахад зарим зүйл огт дээрдээгүйг анзаарах болно.
-Та ер нь яагаад баримтат гэрэл зургийг сонгосон бэ. Салбартаа мөн үнэнч үлдсэний шалтгаан юу вэ?
-Гэрэл зургийн олон төрлөөс баримтат гэдгийг сонгосон хүн эргээд гарахад хэцүү гэж би боддог. Ойлгох гээд, нэг утасны үзүүрээс барьчхаад явбал дуусахгүй. Үйл явдал бүрээс суралцаж байдаг. Мөн "Сайн гэрэл зураг" гэдэг хамгийн том шалгуур бий. Үйл явдал бүр дээр очоод л сайн гэрэл зураг авахын тулд хичээнэ гэдэг дуусашгүй нэгэн тойрог. Би энэ тойргоос гарч чадахгүй байна. Магадгүй үхэн үхтлээ сайн зургийг авахыг хүснэ.
Видео:
-Сайн гэрэл зургийн шалгуур юу вэ?
-Гэрэл, сүүдэр, тухайн момент...
-Хамгийн гол зүйл нь?
-Чамайг асуухад бодогдож байна л даа. Тухайн цаг мөчид болж буй үйл явдлаас нэг юм авч үлдэх гээд чармайж, хичээж буй тэр эрмэлзэл... Тэр надад байгаа эрмэлзэл л баримтат гэрэл зурагт дурлуулсан юм байна. “Дүнжингарав” уралдаанд хүүхэд мориноос уналаа. Би гүйж очиж, дарж амжих үзэгдлээ сонгоно. Гэтэл амжихгүй олон дүр зураг нүдэнд харагдаад байдаг. Би өгөгдсөн нөхцөл боломжоо тултал ашиглаж, ямар нэгэн сайн кадр дарж үлдэх гэсэн тэр эгзэгтэй эрмэлзэл л намайг дурлуулсан юм байна.
-Бүтээл угтаа ингэж төрдөг байх нь. Харин үзэгчдийн бүтээлийг “унших” боловсрол өөр өөр байх шиг. Ер нь баримтат гэрэл зургийг ямар өнцгөөс хүлээж авмаар юм бэ?
-Гэрэл зураг дүрс бичлэг шиг урсаад явчихдаггүй. Ганцхан кадрт л гэрэл зурагчны бүх өнцөг, үзэл санаа шингэдэг. Тэгэхээр, урсаж өнгөрөхгүй хадагдан үлдсэн ганц кадрыг нухацтай харах юм бол хөдөлгөөнд орох шиг л болно. Дүрслэх урлагийн хэл, хэллэг гэдэг зүйлийг гадарладаг хүн бол уншина. Манайхан л гоё сайхан хэлбэрийг шүтдэг хэвээрээ байна. Бодит амьдралаасаа зугтаж буй хүмүүст бодит дүр зургийг нь үзүүлчихээр таагүй ханддаг ч байх. Баримтат гэрэл зураг хүнийг бодит амьдралд ойртуулдаг, ойрхон байлгадаг. Тэр утгаар би амьдралд бас ойр байхын тулд зураг авдаг.

-2013 оны зураг өнөөдөр хүчтэй нөлөөлж буйг хараад, таны дагнаж ажилласан бусад сэдвүүдийг ч бодолцоод “Урлаг түрүүлж алхдаг” гэдэг хэлц санаанд орж байна. “Дүнжингарав” уралдааны зураг тэр үедээ юу өгүүлж байв. Мөн өнөөдөр юу өгүүлж байна вэ?
-Цаг хугацаа их хурдан юм. Хүмүүс “Энэ хэдэн оны зураг болоод хүүхдүүд хамгаалах хэрэгсэлгүй байгаа юм бэ” гэж бичиж байна лээ. Би тэгээд зургуудаа үзтэл 2009 оноос хойш л хамгаалах хэрэгсэл өмсөж эхэлсэн байдаг юм байна. Гэтэл 2013 оны миний зургаас бол, тэр уралдаанд хүүхдүүд хамгаалах хэрэгслээр дутуу явж байсныг олж мэдэж болж байгаа юм. Одоо аймаг орон нутагт зохион байгуулах эрхийг нь өгчихлөө. Би аймгийн, сумын, овооны олон ч наадмаар явсан. Улсын наадам бол нарийн стандарттай болчихсон, нэг үеэ бодоход дэвшиж дээшилсэн. Аймгаас доошоо бол ер хэцүү дээ. Нэг малгай, дуулга өмсүүлбэл өмсүүлээд л... Энэ аймшигтай. Манайхан өөрсдөдөө хайргүй хүмүүс л дээ. Юмыг тартагт нь тулгаж байж мэддэг хүмүүс.
-Урлаг үүрэг хүлээх албагүй ч гэдэг. Таны хувьд нийгмийн зарим шүүмжлэлт асуудлуудад байр сууриа илэрхийллээ. Эдгээрийг засах, сайжруулах чиглэлд та уран бүтээлээрээ ажиллах ёстой юу?
-Сая нэг ус түгээгчийн амьдралыг дэлгэснээс хойш хүмүүс их тусалж байх шиг байна. Хандивын данс тавиад л. Би бол тэгж ажиллахгүй. Гэрэл зурагчны хийх ажил биш. Харин засаж, сайжруулах чиглэлд оролцоо байх бүрэн боломжтой. 2013 онд тэрхүү шавартай зургуудыг авлаа. Надаас хэд хэдэн байгууллага зөвшөөрөл авч ашиглаж, асуудал гаргаж тавьсан. 2014 онд болоогүй, 2015 онд замыг цэвэрлэчихсэн байсан. Энд бүтээл нөлөөгөө үзүүлсэн байна. Ер хурдан морины гараан дээр л хүүхэд унах эрсдэл ихтэй байдаг. Янз янзын ааш араншинтай морьд нэг дор пирхийтэл гарах тэр мөч. Харин нэгэнт давхиад, хурдаа авчихсан бол хүүхэд хэр барагтай унаад байхгүй. Гэтэл бариан дээр морьдын хөлснөөс авах гэж дайралцах хүмүүсээс үүдэн, ийм асуудал гарч байгаа. Үүнийг хөндөхөд, бусдад үзүүлж ойлгуулахад, мөн баримтжуулахад гэрэл зураг ашиглагдана.
Түүний бүтээлээс:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ийм зэрлэг юмыг өв уламжл�##� гээд байгаа би�####�нууд бүгд үхээсэй..
Ур�##�даж болно хамгийн гол нь зохион байгуул�##�т баячууд мөнгөөр дагах эрх авчихаад юун морьны ур�##�даан жипнийл ур�##�даан болдог үүнийг цэгцэлж монгол адуугаараа ур�##�дв�##� жинхэнэ өв соёл болно доо ХӨДӨӨНИЙ ХӨХ УЯАЧАА ГЭЖ ХҮН БҮР Ч ЧАДДАГ АЖИЛ БИШ ШҮҮ.
Хаврын ур�##�дааны замын цасыг 1999 оноос эхлэн цэв рэлдэг болсымаа, 2013 онд ч сайн цэвэрлэсэн замаар ур�##�дсан, чи битгий худлаа шаагаад бай !
Чи зураг хараад ойлгохгүй байна уу м�##� минь
Ер нь морь ур�##�дад юм уу?Том2 жийп л бдгшдээ.
Гайгүйн байх гсн чинь т1 идда байж хөдөө хүнгүй боллоо хүүхдүүд морь унаж байв�##� орон нутаг эзэнтэй байна гэнүү *да чинь хүүхдүүд чиний хэлсэнээр болдог мануухай юу. Тэгж их санаа зовж байв�##� өөрөө очоод манаач. Үнэхээр эхнэр нь хүний эрхийн байгууллагад ажилладаг бол яаж дэвчдэг байнаа ийм мулгуу үзэлтэй аминчхан үзэлтэй нөхөрийг.
Энэ харгис явдлаа тэгээд өв уламжл�##� гээд бгаа нь туйлын өрөвдмөөр
Энхамг�##�ангаар хурдан морь унуулах юмсан. Уламжл�##� ч гэж дээ. Бузар шаарууд мөнгөө яаж бие биедээ өгч ав�##�цах учираа олохоо байхаараа бооцоот ур�##�даан зохион байгуулах гэж байгаа биз. Тамтаггүй баяжиж
Өөрийгөө дөвийлгөх гэсэн өөдгүй худ�##�ч амьтан бна.
Ярьсан зүйлд нь үнэн юм а лгаа !
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Чоно борооноор гэж сайхан шаадаг эрээ бас. Ур�##�дааны замын цасыг арилгаж засах чинь бүүр 1998 оноос эхэлсэн,энэ зурагнууд цөм зассан замаар болсон ура лдххнуудын зураг бна. Монголчууд ингээд л хазайсан дээр нь түлхдэг хачин муухай зантай муу хүмүүс шүү дээ.
Баастайгаа холилдохоороо жарга лтай болдог авгай та хоёр луу жилийг үзэхгүй, могой жилдээ төрөл арилжи наа ! Жасрайн удмын гээд нэг сарлагийн үнээ шиг савагаа унжуулсан бүдүүн юм, Наараа гээд нэг бууны нохой, бас өдийд ичихчгүй төвд нэр зүүж явдаг нүүрэн дээрээ мэнгэтэй, нүгэл нь нүдээр нь цувсан юм нтр таарсан ч таар шуудайнууд доо !
Хойтон жил гэхэд хорвоод мөргүй болцгоогоорой !!!