Гадаад мэдээДЭЛХИЙ

Шинэ Зеландын парламент ууланд хүний эрх олгов

Шинэ Зеланд улсын хойд арлын хоёр дахь хамгийн өндөр уул болон ойролцоох оргилуудад хуулийн этгээдийн статусыг олгосон байна. Ингэснээр тус уул нь хүнтэй адил эрх эдлэх болсон Шинэ Зеландын гурав дахь байгалийн тогтоц болов.

Хүний эрхтэй болсон Таранаки уул нь Шинэ Зеланддаа хамгийн их хүн авиралт хийдэг уул юм. Тус уул нь дэлхийн хамгийн тэгш хэмтэй галт уулуудын нэг аж. Таранаки уул нь уугуул маоричуудын хувьд соёлын чухал ач холбогдолтой оргил. Маоричууд Таранакиг өөрсдийнх нь өвөг дээдэс гэж үздэг байна.

Шинэ Зеландын парламент 2017 онд Таранаки уул болон ойролцоох хүрээлэн буй орчин, оргилуудад хүнтэй адил эрх олгох амлалт өгч байжээ. Тэгвэл хууль тогтоогчид пүрэв гарагт /2025.01.30/ хуралдахдаа ууланд хүний эрх олгон ойролцоох байгалийн тогтоцуудтай нь хамт Тэ Кахуй Тупуа гэж нэрлэхийг дэмжсэн юм. Өмнө нь тус улс 2014 онд Тэ Уревера толгод, Вхангануй голд хүнтэй адил хуулийн эрх олгож байжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 31, 2025 23:13

Гадаад орнууд байг�##�аа хүнтэй адилтган хайрлан хамга�##�ж байхад бид нар эвдэлж хэмхэлж устгахын төлөө улайран ур�##�даж байна.

Холбоотой мэдээ

Back to top button