А.Баяр: Улаанбаатар хотын төрийн албан хаагчдыг иргэдэд нээлттэй болгоно

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
НИТХ-ын дарга А.Баяр мэдээллийн эхэнд,
2025 оны бид авлигын эсрэг жил болгон зарлаж байгаа. Нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээний дарамтыг арилгах, хугацаа бага зарцуулдаг болох зэрэг бүх боломжийг хууль эрх зүйн хувьд шинэчлэх сайжруулах, мөн шүүр болон шүгэл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар томоохон төсөл, хөтөлбөрүүдээ гаргаад ажиллаж байна. Улаанбаатар хотын төрийн албан хаагчид иргэддээ нээлттэй, ил тод хандсан төрийн үйлчилгээг нэвтрүүлэх, ингэхдээ авлига, ашиг сонирхлоос ангид байх ёстойг онцолмоор байна.
Иргэдэд бид шүгэл үлээх боломжийг л олгож өгнө. Өөрөөр хэлбэл, иргэдэд авлига, ашиг сонирхол байвал ямар хор нөлөөтэйг таниулъя. Нөгөө талдаа иргэд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа албан тушаалтныг олон нийтэд мэдээлэх боломжийг олгож өгье гэж байгаа. Энэ бүх бололцоог Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн Прокурорын газартай хамтарч зохион байгуулж ажиллана. Цаашид төрийн албанд орж ажиллах алба хаагчийг хэн нэгний танил талаар биш нээлттэй сонгон шалгаруулалтаар авдаг байх төлөвлөлтийг хийнэ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагаа чухал. Архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил их байна. Гэр бүлийн хүчирхийллийн 54 хувь нь согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг байна. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн мөн 30 гаруй хувь нь мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна
Тэгэхээр цаашид архинаас хамааралтай гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхгүйгээр нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ямар ч боломжгүй гэж харж байгаа. Тиймээс бид энэ чиглэлд цаашид үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Нэг асуудал байгаа нь үйлчилгээний байгууллагууд 0 хувийн алкахол агуулсан бүтээгдэхүүн худалдаалах нь ховор байна. Тийм учраас бид энэ боломжийг хүртэл бүрдүүлэхэд анхаарна. Залуучуудыг архинаас татгалзахад үйлчилгээний байгууллагын худалдаалж байгаа бүтээгдэхүүний сонголт ч нөлөөлнө. 0 градустай пиво, дарсны сонголтыг залуучуудад хийх үйлчилгээ хэрэгтэй.
Монголчууд гадаадын байгууллагынхантай нэгдэж монголчуудаа хулхидах, тэдний мөнгийг хурааж авах, залилах төрлийн гэмт хэргийг цахимаар үйлддэг ноцтой нөхцөл байдал улам бүр даамжирч байна" гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Дэлгүүрээр 0 хувьтай пиво байж л байна ш дээ. З�##�уучууд түүнийг авдаггүй, нөгөөх нь жириын пивоноос үгэтэй. Манайхан ярихдаа “гадныхан пивоо уугаад машин бариад явдаг” гэж ярьдаг. Тэнд чинь 0%, 0,45 %, 0,80%, 1,2% гэсэн бага %-тай пиво дэлгүүрт өрөөтэй байдаг, Үнэ нь хямдхан учираас сагс сагсаар нь аваад машиндаа тавьчаад амаа цангахаар уугаад л явдаг юм билээ. Энэ бол соёл шүү. Манайхан болхоор согтохгүй л бол эр хүн биш болж харагдана гэсэн нэрэлхүү зандаа хөтлөгдөөд байна. Энэ чинь эр, эмдээ биш, соёл ш дээ. Монгол хүний явуургүй нэрэлхүү зан биднийг “тэнэг” болгоод байна. Улсаас 2%-иас доош градустай пивонд га�##�ийн болон НӨТ ногдуулахгүй байх ёстой.