Эдийн засгийн мэдээ
Биржээр 128 мянган тонн коксжих нүүрс арилжив

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гурван удаагийн цахим арилжаа хийж нийт 20 багц буюу 128.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй арилжлаа.
Арилжаанд нийт 3 худалдан авагч оролцож нэг тонн нүүрсний үнийг 72.4 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 121 удаагийн арилжаагаар 2.85 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.2 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс коксжих нүүрс 8.7 сая тонн, сул коксжих нүүрс 12.1 сая тонн, эрчим хүчний нүүрс 4.4 сая тонн, баяжуулсан нүүрс тус тус биржээр арилжаалсан байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
огцрох үндэслэл болно оо....................