Гадаад мэдээДЭЛХИЙ

Грэммийн улаан хивсний ёслол дээр гэрлэх санал тавьжээ

67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотноо явагдаж байна. Тэгвэл улаан хивсний ёслол дээр яруу найрагч Тодд Босс сопран дуучин Хила Плитманнд гэрлэх санал тавьжээ.

Плитманн “Mythologies II” цомгоороо шилдэг сонгодог эмхэтгэлийн төрөлд нэр дэвшсэн юм. Харин Босс “A Dream So Bright: Choral Music of Jake Runestad” цомог дээр ажилласнаараа шилдэг найрал дууны үзүүлбэрийн төрөлд нэр дэвшжээ. Гэвч тэд аль нэг төрөлд ялагчаар шалгараагүй байна. Плитманн өмнө нь хоёр удаа Грэммийн шагнал авч байсан юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button