"Guys" хамтлаг тоглолтоо угтуулан шинэ клипийн санаа олох 10 саяын шагналтай уралдаан зарлалаа

"Guys" хамтлаг өнөөдөр ирэх зургаадугаар сард уран бүтээлийн тоглолтоо хийх босон талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мөн тоглолтоо дөхүүлэн тус хамтлагийн шинэ уран бүтээл болох “Эр хүн” дууны клипийн санааг бүтээх уралдаан зарлаж байгаагаа мөн хэлсэн юм.
Хамгийн сүүлд 2017 онд "Зүрх уучил" тоглолтоо хийснээс хойш томоохон хэмжээний тоглолт хийгээгүй бөгөөд энэ онд хийгдэх тоглолт нь 8 жилийн дараа хийж буй томоохон тоглолт болж буйгаараа онцлог гэв.
Мөн клип бүтээх шинэлэг санааг 10 сая төгрөгийн шагналын сантай болохыг тодруулсан юм.
Хамтлагийн ахлагч Д.Лхагва хэлэхдээ “Манай клипүүдийг богино хэмжээний кино шиг байдаг гэж хүмүүс ярьдаг. Иймээс ч Бороо, Манан, Цас зэрэг клип шигээ зохиолтой клип хийхээр зорьж байгаа юм. Өмнө нь өөрсдөө санаа, зохиолоо гаргадаг байсан бол энэ удаад өөр өнцгөөс хараад үзье гээд сонсогчдынхоо санаагаар клипээ бүтээхээр тогтсон. Энэ бол зохиолын биш санааны уралдаан гэдгийг дахин онцолъё” гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.