Гадаад

Орос цагаачдаа хөөж гаргах хатуу журам хэрэгжүүлнэ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсад хууль бусаар оршин сууж буй цагаачдыг ОХУ-аас өөрсдөө гарах эсвэл оршин суух эрхийг нь хуульчлах зарлигт гарын үсэг зурсан бөгөөд энэ зарлиг нь энэ оны 4 дүгээр сарын 30 хүртэл хүчинтэй юм. Энэ хугацаанд сайн дураар гараагүй хууль бус оршин суугчдыг албадан гаргана гэв.

Өмнөх хуулиар албадан гаргах журамтай бөгөөд энэ журмыг 2 дугаар сарын 5-ны өдрөөс хэрэгжүүлэх аж. ОХУ-ын нутаг дэвсгэр дээр хууль ёсоор оршин суух эрхгүй гадаадын иргэдэд уг журам үйлчлэх болно хэмээн холбогдох албаныхан мэдээлсэн байна. ОХУ дахь гэмт хэргийн гаралт өндөр байгаатай холбогдуулан ийн өнгөрсөн намар цагаачид руу чиглэсэн хатуу журам гаргасан бөгөөд тэднийг улсаасаа хөөх ажлыг эрчимжүүлнэ гэсэн юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button