Гадаад мэдээДЭЛХИЙ
Эквадорын ерөнхийлөгч Мексикийн бараанд 27 хувийн гаалийн татвар тавихаа мэдэгдлээ

Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа даваа гарагт /2025.02.03/ засгийн газар нь Мексикийн бараа бүтээгдэхүүнд 27 хувийн гаалийн татвар оноох болсноо зарлажээ. Улсынхаа компаниудад шударга нөхцөл байдал үүсгэхийн тулд ийм алхам хийж байгаа аж.
Х платформ дээр Нобоа бичихдээ улс орнуудтай худалдаа хийхийг, Мексиктэй чөлөөт худалдааны хэлэлцээ хийхийг дэмжиж байгаа ч урвуулан ашиглах тохиолдолд биш гэжээ. Мексиктэй тохиролцоонд хүртэл 27 хувийн гаалийн татвар үйлчилсээр байх болно хэмээсэн юм. Өнгөрсөн жил Нобоа Эквадорын дэд ерөнхийлөгч асныг баривчлахаар Мексикийн элчин сайдын яамыг нэгжих тушаал өгсний улмаас хоёр улс дипломат харилцаагаа тасалсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.