Хаврын морин уралдааныг зөвшөөрсөн Засгийн газрын шийдвэрийг цуцлуулах өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ

Хаврын морин уралдааныг зохиох шийдвэрийг аймаг, орон нутгийн засаг даргад шилжүүлсэн нь Засгийн газар унаач хүүхдүүдийн эрхийг зөрчсөн үйл явдал хэмээн үзэж уг шийдвэрийг цуцлуулахад иргэдийг гарын үсэг зурж, нэгдэхийг уриаллаа.
Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Зуны дэлгэр цагт хүүхдээр хурдан морь унуулах нь хэвээр бөгөөд гагцхүү өвөл, хаврын улиралд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг хамгаалахын төлөө хийж буй үйлдэл гэдгийг та бүхнийг ойлгож, дэмжинэ гэж найдаж байна. Монгол Улсын Засгийн газар 2025.01.29-ний өдрийн хуралдаанаар хурдан морины уралдааныг 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш зохион байгуулах, 12-оос дээш насны хүүхдээр унуулах асуудлыг аймаг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлж байгаа талаар мэдээлсэнтэй холбогдуулан “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Монголын залуучуудын эвсэл цахим өргөдөл гаргаж байна.
Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоол бол хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, боловсролоос хоцрогдох, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг дэвшилтэт шийдвэр байсан юм. Харамсалтай нь Засгийн газрын дээрх мэдэгдэл нь Монгол Улсын Үндсэн Хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг илт, ноцтой зөрчсөн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын хүүхдийн зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Удирдлагын баг мэдэгдэл гаргаад байна.
Монгол Улсын Засгийн газар хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хангах, хамгаалах бүхий л арга хэмжээг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Улсын дээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлж, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд заажээ.
Иймд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 30,5, 30.6-д заасны дагуу уг асуудал хамаарах сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд тухайн тогтоолыг хянан үзэж, ёсчлон батлахгүй байхыг хүсье.
Та энэ өргөдлийг дэмжиж байгаа бол саналаа өгөөрэй. Таны санал 11 мянга гаруй хурдан морь унаач хүүхдийн төлөө хийх бодит үйлдэл байх болно”
Та саналаа ЭНД дарж өгнө үү
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
70 настай уяач нарын дарга Ажнай батэрдэны да�##�гвараар уяач гэх ихэнх нь бичиг үсэггүй д�##�д муу шун�##�тай эрийн явд�##�гүй нялх хүүхэд эх ороноо ч хайрлах сэтгэлгүй нинжа дарга болж аваад өвөлийн ур�##�даан зохион байгуулах гэж Морьт жагса�##� хийж оюунэрдэний чочироог ш�##�гаж зөвшөөрүүлэнд баахан хүүхэд өвөлийн ур�##�даанаар �##�баар унгаж �##�аад засгын газарыг хавар сүрь жагса�##� хийж унгах д�##�д муу санаатай бна ,хүрэлсүх д�##�дуур сүлбэлдэж гүйж бгаа нь учиртай л бна даа . Засагт бий элдэв компани төлөөлөгч бүлэглэлийн зсагын газарын гишүүд оюунэрдэнийг унгах гэж ийм хорт хорон бодлог явуулж бна Энэ 70 тай өвгөн уяач нарын эзэн ноён ийм л хор цацаж бхад .......