"Чайна Энержи"-тэй хийх гэрээ Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваанаар "овоглогдоно" гэдгийг мартаж болохгүй

Хятадын нүүрсний салбарын магнатуудын нэг болох тус улсын төрийн өмчит “Чайна Энержи” компани Гашуунсухайт-Ганцмод"-ны боомтын төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр болоод буй.
Олон жил улс төржилтийн сэдэв, эх орончдын амны бай болсон өргөн нарийн царигийн асуудал үндсэндээ нэг юм дуусгавар болох цэг дээр ирээд байна. Хятадын тал төрийн өндөр дээд түвшинд уг асуудлыг чухалчлан авч үзэж, Ерөнхий сайдад шахалт үзүүлснээр, эргэн сануулбал өнгөрсөн оны намар Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Замын-Үүд боомтоор нам гүмхэн орж ирээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан. Уулзахдаа “Эхлээд төмөр замын хил холболтын асуудлаа ажил хэрэг болго. Дараа нь Эрдэнэбүрэнгийн УЦС-аа ярь” гэдэг шууд яриаг өрнүүлсэн байдаг.
Зөвхөн энэ хил холболтын асуудлаар 50 гаруй удаа хоёр орны төлөөлөгчид уулзаж ярилцсанд Хятадын тал ч залхаж, асуудлаа нэг талдаа гаргая гэсэн шахалт дор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч нэр нүүрээ барахгүйн тулд дундын зуучгүйгээр хэлэлцээрээ байгуулъя гэдэг дээр нь голлож ирэв. Оны өмнө л хоёр талаас ойлголцолд хүрч байна гэдэг процесс яваад байсан ч намрын чуулган завсарлах хүртэл хэлэлцээрийн гэрээг оруулж ирсэнгүй.
Хятадын талаас гурван цогц гэрээ хийнэ гэсэн хатуу байр суурь илэрхийлэв
- Уурхай олборлох
- Худалдааны гэрээ
- Төмөр замын бүтээн байгуулалтын гэрээ хийнэ гэдгээ илэрхийлсэн.
Уурхай олборлох саналынхаа хариуд Бортээг, Ончхараатын орд дээр олборлолт хийнэ. Худалдааны гэрээнд нүүрс худалдан авахдаа биржийн дундаж үнээр гэдэг дээр харилцан зөвшилцөлд одоо болтол хүрч чадаагүй. Мөн 16 жилээр нүүрсний урт хугацааны гэрээ хийе гэдэг санал тавьсан. Энэ саналыг сүүлд тогтоолын төсөлдөө ч багтаасан байсан. Гэтэл Монгол Улсын Биржийн тухай хуульд өөрчлөлт орсон. 10.3 болон 10.4 дүгээр заалт дээр “Зөвхөн хил дамнасан төмөр зам барих дээр урт хугацааны гэрээ хийхгүйгээр биржээр худалдаалахгүй” мөн “энэ гэрээг байгуулахдаа биржийн дундаж үнээр нүүрсээ тооцно” гэсэн заалт бий.
Мөн Биржийн тухай хуульд байгаа. 10.14 дүгээр заалт дээр туслан авах гээд байгаа тендерээр шалгаруулсан үйл ажиллагаа гурван жилийн л хугацаатай. Тэгэхээр хятадуудын яриад байгаа 16 жилээр гэрээлэх бол холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болно.
Монгол Улсад зайлшгүй шаардлагатай төслөө явуулах нь зүйтэй. Энэ хил холболтын араас “Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудыг төмөр замаар холбох ажлыг үе шаттайгаар эхлүүлэх тохиролцоонд хүрэх” гэдэг ойлголтоо хүртэл нарийн тусгаад оруулаад ирсэн хойно эхний хэлцлээ хэрхэн хийхээс дараа дараагийн гэрээ хэлэлцээрүүдийн багцаа гарна.
УИХ-аар хэлэлцүүлэхийн нэг ач холбогдол нь "хийгүй" гэрээ хэлэлцээ хийх. Гэтэл намрын чуулган хаах хүртэл гэрээг оруулж ирж хэлэлцүүлээгүй атлаа баяр угтуулж ээлжит бусаар оруулж ирж магадгүй асуудал яригдаж байгаа нь энэ мега төсөл гараагаа буруу эхэлнэ л гэсэн үг.
Нэгэнт мега төслийн хэмжээнд яригдаж байгаа уг асуудал дээр “Орано майнинг”-тай хийгдсэн гэрээ шиг ил, тодорхой, ойлгомжтой байхгүй бол хожмоо нь Монгол Улсын эрх ашгийг хөндсөн энэ гэрээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас салгаж ойлгох боломжгүй бөгөөд гэрээ зурагдсан өдрөөс эхлэн тэднээр "овоглогдон" яригдана гэдгийг мартаж болохгүй.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхнээсээ мордохын хазгай гэдэг л энэ дээ. Уг нь ТТ уурхайгаасаа Хятадруу нарийн царигаар гарсан бол зөв байх байсан.
Өргөн нарийн царигтаа биш ээ .Хил холболтын ажлыг хятад компаниар хийлгэж хөлсөнд нь хоер орд дээр 10 жил ажиллуулж ашиглуулах гэрээг Оюун эрдэнэ Хятадад хийгээд иржээ .1990 оноос хойш хятадад �##�даагүй байсан 5 толгойгоо Оюун эрдэнийн үед �##�дах болчихсон шүү ..
За сайд нар минь Хятадын шахаанд орж �##��####�а Монголд хортой ашиггүй Ураны гэрээ шиг юм битгий хийчихээрэй дээ.
Болохгүй бол холболгүйл байж бай. Хулгай авлигаа л цэгцэлчихвэл бид 3 сая гаранхан хүн сайхан амьдрах боломж нүүрстэй нүүрсгүй байгаа шүү. Ард түмэндээ үнэнээ л хэл бид ойлгоно.
Оюу Толгойн гэрээг 3 сайд хийсэн, АН-ын 2 сайдыг нь буруутгаад орон шоронд хийгээ а лангаа а лдсан шүү !
Энэ гэрээг сүүлдээ буруутгава л муу гүзээ Туваан л буд аа болох нь дээ !
Оюун-Эрдэнэ, Дэлгэрсайханыг МАН аваад л гарна !!!
төмөр замын холболтыг 2 бүтэн ордоор барьца�##�ж хийж болохгүй... өөр арга олдоно... дотоодын том компаниудад концессоор хийх тендер зарлаад шударгаар ш�##�гаруулах хэрэгтэй.........
Зүгээр ээ
Попрохоос цаашгүй өлөнгүүд улс оронд ашигтай үйлдэл гарг�##�аа юу
З�##�уужуулдаг шөлөөр эх орныг минэ зарчихсан байхоо