СПОРТ
Өмнөд Солонгосын шигшээ баг Х.Болдсүхийг сонголоо

Энэ сарын 19-нөөс 25-ныг дуустал олон улсын сагсанбөмбөгийн холбоо/FIBA/-ны /ААШТ/-ий хэсгийн шатны сүүлийн тоглолтууд болно
Хэсгийн сүүлийн тоглолтыг БНСУ-ын шигшээ баг Тайланд, Индонезийн багтай өрсөлдөнө. Энэ тоглолтод оролцох тоглогчдоо өмнөд Солонгосын шигшээ баг зарлаж эхэллээ.
Тодруулбал, "Busan KCC Egis" багаас хоёр тоглогч шигшээ багтаа дуудагдсан байна. Тэдний нэг нь И Ген Хе буюу Х.Болдсүх юм. Тэрбээр багаасаа Өмнөд Солонгост амьдарч эхэлснээр сагсан бөмбөгийн гараагаа тус улсын бага, дунд сургуульд эхлүүлж, улмаар 2020 оны драфтаар Дээд лигийн "Busan KKC Egis" багт сонгогдсон түүхтэй.
Түүний баг өнгөрсөн жил Өмнөд Солонгосын Дээд лигт түрүүлснээр энэ жил Азийн аваргуудын лигт өрсөлдөж байгаа билээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.