УЛС ТӨР

Ц.Туваан: Ерөнхий сайдын айлчлалаар Гашуунсухайтын хэлэлцээрт гарын үсэг зурагдана

Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Ц.Туваан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон миний бие БНХАУ-тай хийж байгаа Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зурах эрхийг олгох шийдвэр гарсан.  Энэ оны 2 дугаар сарын 13-15-ны хооронд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ бичиг баримтад гарын үсэг зурна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Гадаад бодлогын байнгын хороогоор энэ асуудал орж, гарын үсэг зурах зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон.

-Байнгын хороон дээр гишүүдийн хэлж байсан асуудлууд боолн Хятадын талд давуу байдал олгосон шийдвэр гаргах нь гэдэг шүүмжлэлүүд явсан. Эдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн юм бэ?

-УИХ-аар өмнө нь хил холболтын төмөр замын асуудлыг орролцуулсан Засгийн газрын хэлэлцээрт баримтлах үндсэн чиглэлийг УИХ-ын 58 дугаар тогтоолоор батлуулж авсан. Энэ хүрээндээ Засгийн газар асуудлаа шийдсэн гэж ойлгож болно. УИХ-аар хэлэлцэх үед Д.Энхтүвшин нарын гишүүд асуулт асууж хариулт авсан. Энэ гэрээ хэлэлцээг битгий зогсоосой гэсэн хүн байхгүй байх. Илүү сайн болгох тал дээр нь саналаа хэлсэн болов уу. Бид нарын зүгээс энэ асуудлуудыг тэмдэглэж аваад, ажлын хэсэг дээрээ ярилцаад тодорхой засваруудыг хийсэн. Энэ гэрээ зурагдаад гарч ирсний ард ил болох байх. Гэрээ зурагдсаны дараа хоёр улсын төрийн өмчит компани хооронд гурвыг цогцоор нь буюу хамтдаа зурах гурван гэрээний асуудал бий. Хил холболтын бүтээн байгуулалт, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрс худалдах худалдан авах гэрээ. Хоёр нь явсны дараа гурав дахь дээр нь гарын үсэг зурна гэсэн ойлголт байхгүй. Гэрээнд гарын үсэг зурагдсанаар гурвуулаа хүчин төгөлдөр болоод явна.

-Гэрээг зурагдахаас нь өмнө нээлттэй болгож болохгүй юм уу?

-Хүмүүс нууц гэж яриад байгаа. Үүнд ямар ч нууцлах юм байхгүй. УИХ, байнгын хороон дээр деталь ярьсан. Тэгэхээр бид үндсэн чиглэлээ бариад явж байгаа. Хэрвээ энэ чиглэлээс давж, хэтрүүлсэн байвал эргээд хариуцлагын асуудал яригдах учраас УИХ-ын чиглэлийг дагаж мөрдөөд хийсэн. Байнгын хорооны хуралдааны үеэр асуулт асуусан гишүүдтэйгээ уулзаж байгаа. Нэгдсэн ойлголтод хүрч байгаа.

-Нүүрс худалдан авюах гэрээн дээр үнийн асуудлыг хэрхэн тусгасан бэ?

-Үүн дээр УИХ-аас батлаж өгсөн үндсэн чиглэл дотор БНХАУ-ын компаниудтай одоо явагдаж байгаа нүүрс худалдах, худалдан авах гэрээний үнийн саналыг л баримталж явж байгаа. Үндсэн чиглэлийн дагуу л явагдана. Урт хугацаанд явагдах төсөл учраас үнэ улирал тутам өөрчлөгдөнө.

-УИХ-аар дахин хэлэлцүүлэх үү?

-Засгийн газар хоорондын хэлэлцээр зурагдаж дууссаны дараа дахиад УИХ дээр орж ирнэ. УИХ дээр Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах гэдэг процесс бий. Тэгэхээр дахиад УИХ дээрээ ярина. Энэ оны 4 дүгээр сараас төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг шууд эхлүүлэхээр яаравчилж ажиллаж байгаа. 976 тэрбум төгрөгийн зардал дээр Зам тээврийн яам ажиллаж байна. Энэ санхүүжилтийг ямар нэгэн нүүрсээр биш “Эрдэнэс Тавантолгой” компанийн мөнгөөр төлөөд бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол инж
Монгол инж
2 сар 5, 2025 23:15

Энэ сайд шүү юм Хятадын шахаанд орж буруул юм хийж яваадаа. Гэрээгээ хийчихээд ИХ аар ёсчлон бат�##�на гэнээ. Нэгэнт 2 улсын хооронд хийгдчихсэн гэрээг ИХ өөрчлөхгүй дээ.

Зочин
Зочин
2 сар 6, 2025 11:45

Женкогийн тарьсан ба лаг дуусаагүй, Туваанд тэр нь ял зэм болж тусаж ч мэдэх л юм. Женко хүүр-төвд нохойн гөлөг ТТ-г Хятадад зүгээр шахуу өгөх бүх нөхцөлийг бү рдүүлсэнийг одоогийн сайд нар тойрч гарах гэж үйлээ үзэж бгаа юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button