З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланг буруутайд тооцлоо

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.02.05/ гурав дахь өдрөө хуралдлаа.
Хуралдаан гурван өдрийн турш Баянзүрх, Сүхбаатар, Чингилтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нээлттэй боллоо. Өнөөдрийн хуралдаанаар шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын эцсийн үгийг сонсож, шүүх бүрэлдэхүүн хаалттай зөвлөлдсөн.
Иймд шүүхийн шийдвэрийн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингилтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс тодруулахад, "Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж З.Энхболдын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Харин Б.Энх-Амгаланг гэм буруутайд тооцсон. Одоо үргэлжлэн Б.Энх-Амгаланд ямар шийтгэл өгөх талаар зөвлөлдөж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэдэн жил өгөх гэжаагаан гадуур Энхамгаад 35 жил өгнө гээд байсан нь үнэн үү?энэ жинхэнэ гөлөг болжээ.
Энхболд нь яахав. Энх-Амг�##�ан нь гэмгүй царайлаад байсан. Гайхаад байв.