УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-аас ирэнгүүт энэ сарын 18-нд ээлжит бус чуулган зарлаж болзошгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-15-ны хооронд БНХАУ-д ажлын айлчилж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар БНХАУ-тай хийж байгаа Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын Засгийн газар хоорондын хэлэлцээрт мөн гарын үсэг зурна .

Үүний дараа буюу энэ сарын 18-нд ээлжит бус чуулганы товлон зарлаж, хуралдуулах чигтэй байна.

Ээлжит бус чуулган зарлавал,

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,
  • УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал,
  • Элчин сайд нарыг томилох, 
  • Засгийн газраас өргөн барих Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл, 

  гэхчлэн асуудлуудыг хэлэлцэх хүлээлттэй байгаа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button