УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Иргэний хувийн, эмзэг мэдээллийг задруулсан эзнийг олж хариуцлага тооцно уу, О.Алтангэрэл сайд аа

2021.02.08-нд Сүхбаатарын талбайд 34 настай иргэн өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарсан билээ. Тухайн иргэнийг "тодорхой эрхэлсэн ажилгүй, CD зардаг" буюу товчхондоо "хэн ч биш байсан" гэдэг мессежийг нийгэмд өгсөн. Гэвч тэр нь тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын технологи гэгдэж байв.

2024.03.23-нд Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэднийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу "архичид" байсан гэж нийгэмд цоллоод өнгөрсөн.

Харин өчигдөр үг хэлэх эрх чөлөөнийхээ төлөө тэмцсээр гарч ирж, мэдээлэл хийсэн хүүг хулгайч, ээжийг нь архичин, дүү нарыг нь ядуу байсан гэж зарлав.

Ээж болон дүү нарыгаа харамсалтайгаар алдсан О.Одбаяр хүүг цэргийн анги нь болон, цагдаагийн байгууллагаас олон нийтэд хандаж мэдээлэл хийхгүй байхыг анхааруулж, дарамталсан гэдгийг мэдэгдсэн. Тэрбээр, энэ тухай "Мэдээлэл хийвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Үүний дараа шалгуулаад явна" гэсэн. Шууд дамжуулалтын үеэр чирч гулдчиж, авч явах гэсэн оролдлого ч гарсан юм.

Орой нь амь хохирсныг нь "архичин", амьд үлдсэнийг "хулгайч" болгодог увайгүй, бохир технологи олон нийтийн эгдүүцлийг хүргэлээ. Цагдаагийн технологи гэх хардлага ч газар авч байна. Хүний хувийн, эмзэг мэдээллийн тэмдэглэл бүхий дардасгүй цаас цагдаагийн байгууллагынх байх бүрэн боломжтой. Тэд дотооддоо эзнийг нь ч хайж эхлээд байна. Тэгэхээр зөвшөөрөлтэй цацаагүй буюу хэн нэгэн ямар нэгэн зорилготой цацсан болж таарч буй. Улс төр хэлбэрээр ашиглахаар улайрсан ч байх боломжтой.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг манай редакцын тодруулгын хариуд "Угаартаж амиа алдсан гэр бүлийн мэдээлэл нь Цагдаагийн протокол биш, хаанаас гаргасныг нь судалж байна" гэв.

Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр ангийн захирагч Ч.Батжаргал "Мэдээлэл битгий өг" гэж шахаагүй гэж арьсаа хамгаалав.

Цагдаагийн байгууллага нь, цэргийн анги нь ч өөрсдийгөө өмөөрцгөөх нь тодорхой.

Албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол Эрүүгийн хуулиар ял шийтгүүлэх хуулийн зохицуулалттай.

Иймд Х.Баттулгыг дагаж хөдөө, гадаа завгүй яваа ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл та салбарынхныхаа хутгасан бантангийн учрыг ол. Иргэний хувийн, эмзэг мэдээллийг задруулсан эзнийг олж хариуцлага тооцно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 7, 2025 11:04

Тэр чирдэг ч яахав ээжийнх нь ах л байсан

Зочин
Зочин
2 сар 7, 2025 11:05

Хорооноос өгсөн тусламж, гэмт хэргийн бүртгэл зэрэг ч эмзэг мэдээлэлд хамаарах уу

Зочин
Зочин
2 сар 7, 2025 11:19

ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ МӨРДӨН БАЙЦААХ ГАЗРЫГ НЭН ДАРУЙ СЭРГЭЭ.ЭНЭ ЦАГДАА НАР ЧИНЬ БҮЛЭГЛЭЛ ҮҮСГЭСЭН БАЙНА

Зочин
Зочин
2 сар 7, 2025 11:28

Энэ нэг юмны сайд гэж юу байх вэ дээ?!! Чааваас, Женко-ийн хиа л байхгүй юу!!

Зочин
Зочин
2 сар 7, 2025 12:09

Нийслэлийн Цагдаагийн даргыг огцруулж хариуцлага тооцооч

Холбоотой мэдээ

Back to top button