Трамп: Байлдаан дууссаны дараа Израил Газын зурвасыг АНУ-д хүлээлгэн өгнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.02.06/ хэлэхдээ байлдаан дуусаж, палестинчууд өөр газарт нүүн суурьшсаны дараа Израил Газын зурвасыг АНУ-д хүлээлгэн өгнө, цэргээ оруулах шаардлагагүй хэмээжээ. Трамп мягмар гарагт /2025.02.04/ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хэвлэлийн бага хурал хийхдээ Газын зурвасыг АНУ мэдэлдээ авч хөгжүүлнэ гэсэн.
Түүнийг ингэж хэлснийг дэлхий улс орнууд шүүмжилсэн юм. Тэгвэл Израилын Ерөнхий сайд уг төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлж, Израил зэвсэгт хүчиндээ Газын зурвас дахь палестинчуудыг сайн дураараа нүүн суурьшихыг нь зөвшөөрөхийг тушаасан байна. Трамп хэлэхдээ Газын зурваст дахь палестинчуудыг бусад улсууд руу нүүн суурьшуулна гэсэн. Харин Нетаньяху Газын зурвасаас гарахыг хүссэн палестинчуудыг эхлээд нүүн суурьшуулна хэмээсэн байна.
Израил, Хамас бүлэг хоёр Газын зурваст гал зогсоох тохиролцооны хоёр дахь шатын тухай Катарт хэлэлцэж эхлэх гэж байхад Трамп ийм гэнэтийн төлөвлөгөө танилцуулсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Фашист Германаас дор боллоо зөнөг өвөө
MUU TEROSTUUDIIG UUL BUGDIIG N ALAAD DUUSGAH HTEI BAISAN YUM