Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Европын холбоо: Нэгдүгээр сар түүхэнд үзэгдээгүй дулаан өнгөрсөн

Европын холбооны эрдэмтэд пүрэв гарагт /2025.02.06/ мэдэгдэл хийхдээ нэгдүгээр сар агаарын температурыг бүртгэж эхэлснээс хойш үзэгдээгүй дулаан өнгөрсөн гэжээ. Хэдийгээр дэлхийн цаг уурыг сэрүүн болгодог Ла Нина цикл эхлэх ч сарууд урьд өмнө нь байгаагүй дулаан өнгөрсөн зүй тогтол үргэлжлэв. Нэгдүгээр сард дэлхийн дундаж температур аж үйлдвэрлэлийн өмнөх үеэс 1.75 цельс хэмээр дулаан байсан аж.

Тодруулбал Европын холбооны Коперникийн уур амьсгалын өөрчлөлтийн алба (C3S) мэдээлснээр сүүлийн 19 сарын 18 нь аж үйлдвэрийн өмнөх үеийнхээс 1.5 цельсийн хэмээр дулаан байжээ. Өнгөрсөн жил Эль Нино циклийн улмаас 2024 он агаарын температур бүртгэж эхэлснээс хойших хамгийн дулаан жил болсон. “C3S”-ыг эрхэлдэг Европын цаг уурын урьдчилсан мэдээний төвинй стратегийн ахлагч Саманта Бургесс “Эль Ниногийн нөлөөллөөс гадна рекорд тогтоосон температур ажиглагдаж байгаа нь бага зэрэг гайхширмаар” гэсэн юм.

Копериникийн эрдэмтэд Ла Нина цикл хараахан бүрэн хөгжиж, эхлээхгүй байгаа гэж дүгнэжээ. Одоогийн байдлаар дэлхий Эль Нино, Ла Нина хоёр солигддог дундын үе шатанд явж байгаа аж. Харин АНУ-ын эрдэмтэд өнгөрсөн сард Ла Нина үүссэн гэж дүгнэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button