Ипотекийн зээл хүршгүй холын мөрөөдөл боллоо

Орон сууцны зээл хөөцөлдөхөөр дурын байр сонгоод банкинд хүсэлтээ хүргүүлтэл хүлээлтийн дараалалд орлоо гэх. Энэ бол өнөөдрийн бодит байдал.
Ипотекийн зээл хөөцөлдөнө гэдэг иргэдэд хамгийн хүнд, тээртэй ажил болсон нь үнэн. Нөгөөтэйгүүр анх удаа ипотекийн зээлд хамрагдахын тулд 16 шаардлага, журмыг хангах хэрэгтэй болдог.
2020 онд Гэр бүл,нийгмийн хамгааллын сайд буюу тухайн үед Боловсрол, шинжлэх ухааны сайд байсан Л.Энх-Амгалан чуулганы танхимаас “Ипотекийн зээлийг Засгийн газрын болон Монгол банкны журмаар зохицуулдаг. Монгол Улсад ипотекийн зээлийн тогтолцоо ямар байх ёстой вэ гэдэг дээр эрх зүйн орчныг нь хийж өгөх ёстой.Монгол банкны ипотекийн зээлд зориулан гаргасан 4 их наяд, жилдээ 240-270 тэрбумын эргэн төлөлтийн хүрээнд Ипотекийн зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй. Монгол Улсад байгаа ипотекийн орон сууцны зээлийн бүтэц нь өөрөө шударга бус тогтолцоо буюу иргэдийн орлогоос үл харгалзан 30 хувийн маш өндөр урьдчилгаа нэхдэг. Ипотекийн зээл хүрэх ёстой эзэндээ хүрэхгүй байна” гэж хэлж байсан. Өнөөдөр энэ үгийг буцаагаад Л.Энх-Амгалан сайдад өөрт нь хэлье.
-Ипотекийн зээлийг 150 сая төгрөгөөр хязгаарласан дээрээ нэмээд мкв-ийг бууруулна-
Иргэдийг орон сууцжуулах, утаагүй хот болох зорилтын хүрээнд ипотекийн зээл өөрөө саадгүй, олон шат дамжлаггүй, төвөггүй байх ёстой атал өнөөдөр анхан шатнаасаа иргэдийг шантрааж байна.
Зээлд тавигдах шалгуур гэхэд өнөөдөр 25 шалгуур байна. 360 хүртэлх сараар жилийн 6 хувийн хүүтэйгээр 30 хувийн урьдчилгаагаа төлье гээд яваад очсон иргэнд өнөөдөр 150 сая төгрөгөөс хэтрэхгүйгээр хязгаар тогтоосон дээрээ нэмээд байрны талбайг 50 мкв болгож бууруулна гэдэг асуудлыг хөндөөд эхэлсэн.
50 мкв бол нэг өрөө байрны л хэмжээ. Гэтэл гэр хорооллоос орон сууц руу шилжих сонирхолтой өрхүүдийн хувьд ийм жижигхэн талбайтай байранд амьдарснаас олон өрөөтэй байшиндаа байхыг илүүд үзнэ. Залуу гэр бүл ганц өрөө байрны төлөө 30 жил хүү, зээл төлж амьдрах уу гэж асууя.
Өнөөдрийн байдлаар 70 гаруй мянган иргэн ипотекийн зээл авч, эндээс тогтмол төлөлт нь хийгдэхийн хэрээр буцаагаад 500 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж эндээсээ шинэ зээл олгоод явж байгаа. Өнгөрсөн онд Үндэсний баялагийн сангийн хууль батлагдсанаар Хуримтлалын сангаас жил бүр 500 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлд нэмж хуваарилахаар болсон юм. Ингээд 1.2-1.3 их наядын санхүүжилтийн эх үүсвэртэй болж, 2024 онд олгосон шигээ 2025 онд энэ хэмжээгээрээ зээл олгоно гэж байгаа.
Монголбанкнаас өгсөн мэдээллээр өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар 600 тэрбум төгрөгийн ипотекийн зээл судлагдах шатандаа явж байна гэснээс зээл хэрхэн удааширч, иргэдийн дараалал үүсдэгийн жишээ юм.
Аав ээжийнхээ байрыг барьцаа хөрөнгөд тавьж, залуу гэр бүл орон сууцтай болохоор ипотекийн зээлд хамрагдах гэтэл банк болгон өөрийн үзэмжээр шийдвэрлэдэг нэг асуудал бас энд бий. Зарим банкууд барьцаа хөрөнгөд ч авахгүй гэдэг тул шуудхан 30 хувийн бэлэн урьдчилгаа төлөөд орон сууцны зээлд хамрагдах боломж дундаж цалин 2 сая төгрөгт дөнгөж дөхөж байгаа үед хэр вэ гээд бас бодох л асуудал. Уг нь барьцаа хөрөнгө гэдэг нэг шийдлээр зээлийг олон талт байдлаар яаж ийгээд олгоё гэж байсан нь өнөөдөр амьдрал дээр биеллээ олохгүй байна.
-Байрны мкв-ийг хүүтэй нь уяна гэдэг шийдэл яригдаж байна-
Монголбанкны судалгаагаар иргэд 50-60 мкв байр хүсэмжит талбай гэж хариулсан гэх. Ингээд зээлдэгчийн орлогын эх үүсвэртэй холбож байрны мкв-ийг тодорхойлох боломжтой гэсэн нэг хувилбар яригдав. Мөн 40 мкв байр зээлээр авах бол 4 хувийн хүүтэй зээл, 100 мкв талбайтай байр авах бол 11 хувийн хүү төлнө гэх мэтээр мкв-тай нь хүүг нь уяж өгье гэдэг дахин нэг хувилбар яригдаж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг албаны эх сурвалжууд хэлэв.
Хэрвээ ийм шийдлийг хэрэгжүүлэх бол урьдчилгаа ч мөн мкв-ийнхаа хэмжээтэй уялдаж буурмаар байна. Гэхдээ цаашид ипотекийн зээлийг эрчимжүүлье гэвэл наад зах нь зээл судлагдах хугацаа гэж нэрлэгддэг энэ нэршил дор иргэний зээлийн процесс хаана аа явааг ил тод мэдээлдэг болохгүй бол дунд шатандаа нугалаа үүсч, удааширдаг жишиг тогтчихсон.
Л.Энх-Амгалан сайд амины орон сууцанд ипотекийн зээл олгодог болно гэсэн “гоё” асуудал яриад явдаг. Гэтэл өнөөдөр зах зээлд нийлүүлэлт, эрэлт нь их байгаа орон сууцыг зээл нэрээр түгжиж, хэдэн сараар хүлээдэг цаашилбал “гар хүндрүүлдэг”, танил талаараа зээлээ бүтээлгүүлдэг арга руу түлхчихэж байгаа хэрэг.
Эхлээд урдаа байгаа ипотекийн асуудлыг цэгцлэхгүй бол байрны зээлд хамрагдана гэдэг хүршгүй холын мөрөөдөл болчихоод байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тИЙМ Ш ДЭЭ БАНКНЫХАН БОЛ БҮР ЭНЭ ТАЛ ГАРШЧИХСАН Ш ДЭЭ. ЮМ ӨГӨХГҮЙ БОЛ ЯМАР СОНИН ЮМ РИАД БАЙГАА ЮМ ГЭНЭ. ДЭЭРЭМДЭЭД Ч АВЧ МАГАД ЗАЛЬ ГАРГАЖ БАЙГААГ ИЙМ Л БАЛИАР ЗАВХАРСАН УЛСАД АМЬДАРЧ БАЙНА ДАА ГӨЛӨГ
Зээл судлах явцыг цахим болгож ямар банкны хэн гэдэг мэргэжилтэн дээр гацаад байгааг,бас 1 мэргэжилтний судлах хугацааг хязгаартай болгох!
Орон сууцжуулж утааг бууруулна гэж Үлгэр юм бна л даа. З�##�уучууд зээл авч байртай болно гэж мөрөөдөөд хэрэггүй юм бна. 2-3 хүүхэдтэй з�##�уу гэр бүл багадаа 70-80 м.кв байр хэрэгтэй биз дээ. Дарга нат маань чих нь дээр цэцэг ургуулсан гоё гоё юм ярих юмаа. Арай ч дээ
Оочер дара�##��##� нь дийлдэхгүй юм болсон шдээ
2 жилийн дара�##��##�д орчихоод яахаа мэдэхгүй улсууд зөндөө байна
энэ мөнгө уга�##�таа зогсоо бүгдийг ш�##�га
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Солонгос Япон Синга шиг жижигхэн газар нутагтаа багтахаа байгаад бөөр �######�өөрөө шахц�##�даад байгаан байх даа. Хэн чи ганц умгар өрөөнл хэдэн хүүхэдтэйгээ чихцэлдэн амьдархын тулд хашаа байшингаа заран 30 жил өр тавихыг хүсэтхгүй л байх. Ийм гүн тэнэг ярьж байгаа юмсаа бага орлоготой иргэдээ дэмжих бодлого гэчихэжээ ээ тэгснээр �##�га дарам өөрийн гэсэн газартаа яндангаа г�##�лаад 5 хантай гэртээ өөрийн дураар өргүй хэвтэж байсан нь дээр биз дээ
ТОМ КВАДРАТЫГ ДАНДАА БАЯЧУУД ХАХУУЛЬ ӨГЧ АВДАГ
Би баян ч гэсэн хахууль өгдөгүй шүү. Бас том б айр авмаар л байна шдээ.
Битгий худлаа юм бичээд бай. З�##�уучууд бид тэр олон квадратыг төлж чадахгүй. Жижиг тусмаа хямд.Энд зүгээр байрны ченжүүд л том квадрат авч зардаг юм
Ипотек үлгэр юм бна
Ядаж унтлагын өрөө ту�####�а 2- өрөө байр байх шаардлагатай шүү!!! Нэг цул ганц өрөө байрыг Ямар эргүү нь зураг гаргаж ямар тэнэг нь барьдаг бнаа арай ч дээ!!!
Ээ газартайгаа л байх юм бна
avaxgvi baixad bno.
Айл бүрд 80м2 гэвэл хэзээ иргэдээ бүрэн орон сууцжуулж чадахгүй.Ипотек 50м2 өас доош байх нь хамгийг зөв шийдэл шүү
Настангуудын хувьд энэ зээл падлий ч байхгүй юм байна. Ер нь асар их ялгаварлан гадуурх�##�т биы болчихоод бна шүү.
Engiin irgeded jijig kbm tei bair heretei bgaa awch chadna
Цусан хувьсг�##� хийж төрийн бөөснүдийн хядаж их цэвэрлэгээ хийхээс нааш Монголын нийгэмд шударга ёс хэзээ ч бий болохгүй зөвхөн цусан хувьсг�##� хийж төрийн �##�быг баяжих хэрэгсэл болгогсодыг хүйс тэмтрэн хядсан цагт л нийгэм цэвэршиж гэрэлт амьдр�##� тогтоно Цусан хувьсг�##� хийцгээе.Төрөөс баяжигсадыг цусан гол болгон урсгаж хядая.Шударга ёс тогтоох өөр ямарч гарц байхгүй.
энэ нэг юмны очсон с�##�бар болгон дампуурч байх юм
Хэдэн монополь компаниуд үнэтэй байраа банкуудтай хуйв�##�даж ипотекийн очергүй гаргаж зарж байгаа нь идотекийн хамаг санхүүжилтийг булааж дуусгаад улам очер үүсгээд байгааг хардаггүй махнууд шүү дээ.
Байнгын ажилтай орлоготой нэг банкаар олон жил үйлчлүүлсэн ц�##�ингийн зээлээ хугацаанд нь төлөөд явдаг байсан хүнд банк нааштай л ханддаг юм шиг байн�##�ээ шүү