СПОРТ
Энэ сарын 5-7 ны өдрүүдэд “Moнголиа Опен” болно

Чөлөөт бөхийн “Moнголиа Опен” олон улсын тэмцээн ес дөх жилдээ дөрөвдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдана. Уламжлал болон зохион байгуулагддаг уг тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО хамгийн түрүүнд мэдүүлгээ ирүүлжээ.
Багийн бүрэлдэхүүнд 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, Бакугийн "Алтан Гранпри"-гийн аварга, Парисын Гранпри, “Клиппан Опен” ОУТ-ий хүрэл медальт, “Mонголиа Опен-2017” ОУТ-ий аварга Чандганацагаан, “China Open”, “Моngolia Open”, “Poland Open”, Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий медальт Бао Линлин, “Будапешт-2018” ДАШТ-д БНХАУ-ын шигшээ багт багтаж хүч үзсэн Хасбагана тэргүүтэй 25 тамирчин, гурван дасгалжуулагчтай өргөн баг Улаанбаатарын дэвжээнд зодоглохоор мэдүүлээд байгаа аж.
Б.ГЭРЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.