Нийгэм мэдээ

Дархан-Уул аймагт удаа дараа дулааны шугам задарч байгаа барилгыг хариуцах эзэн алга

Дархан-Уул аймагт ашиглалтад ороод хоёр жил болсон барилгын B1 давхрын усны шугам хоёр дахь удаагаа задарсан байна.

Энэ талаар Дархан-Уул аймгийн "ДДС" компанийн албаны дарга болон оршин суугчдаас тодрууллаа.

"ДДС" компанийн албаны дарга "Одоогийн байдлаар 408-р байранд яг ямар гэмтэл гарсан нь тодорхойгүй байна. Өмнө нь мөн энэ байрны насосын зөөлөн холбоос нь тасарч ийм гэмтэл гарч байсан удаатай. Уг нь энэ байр саяхан ашиглалтад орсон байр ингээд доголдол үүсээд байгааг гайхаж байна. Ингэж байнгын гэмтэл гарч байгаад хоёр таамаг дэвшүүлж байна. Нэгдүгээрт маш муу баригдсан барилга. Хоёрдугаарт жил бүр хийх засвар үйлчилгээг СӨХ муу хийж байна гэж харж байна" гэлээ.

Харин орон сууцны оршин суугчид "Дулааны ажилчид цаг тухай бүрд нь шалгалт хийдэггүй. Нөгөөтээгүүр анх байрыг маань барьсан барилгын компани чанаргүй муу материалаар барьсан байх. Хэрвээ байранд хэрэгцээтэй зүйлс болон засаж, янзлах материалын хэрэг гарвал бид нийлээд авна. Удаа дараа ингэж орон байраараа хохироод баймааргүй байна. Энэ байрны асуудлыг хэнд, хаана хэлж, хариуцлага хүлээлгэх талаар бид мэдэхгүй байна" гэлээ.

Шугам задарснаас үүдэж, одоогийн байдлаар хэд хэчнээн төгрөгийн гэмтэл гарсан эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Барилгын компаниа л шүүхэд өгөхөөс өөр арга байхгүй. Муу матөри�##�аар чанаргүй зүйлээр барьсан байна.

Зочин
Зочин

Дулааны сүлжээ уул нь энд хамаагүй юм байгаа юм шдээ.

Зочин
Зочин

Өёгийн байр байнга л нэг асууд�##� гарах юмаа

Зочин
Зочин

Барилгын компаниа зарла. Шүүхэд ханд.

Зочин
Зочин

Тэр шугамыг тавьсан газар нь хариуцах ёстой.

Зочин
Зочин

Huleej avsan komissiin gishuudiig bugdiig ni shorond hii

Kuka
Kuka

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дах за�##�тын дагуу гүйцэтгэгч компани 3-4 жил барилгын зүгшрүүлэх, засвар үйлчилгээг бат�##�гаат хугацаанд хариуцна гэж зааснаар гүйцэтгэгч компани хариуцлага хүлээж, засварлах ёстойг анхаараарай....

Холбоотой мэдээ

Back to top button