Тойм: Гашуунсухайт-Ганцмодыг гацаанаас гаргаж, дөрөв дэх мега төслөө хөдөлгөж чадлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Харбин хотноо ажлын айлчлал хийж Гашуунсухайн-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын хэлэлцээг эцэслэлээ.
-Хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд тав дахь удаагаа уулзлаа-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өчигдөр /2025.02.14/ Харбин хотноо уулзлаа. Энэ нь сайд нарын тав дахь удаагийн уулзалт болж байна. Хоёр улсын сайд нарын өмнөх айлчлал, уулзалтаар яригдсан төсөл, хөтөлбөрүүд бүгд амжилттай хэрэгжиж, бодит ажил болсон.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Шанхай хотноо уулзсан. Тус айлчлалаар Эрдэнэбүрэнийг УЦС-ын санхүүжилтийг шийдэж, Гашуунсухайт-Ганцмод боомт хөдлөхөөр болсон. Улмаар энэ удаа хоёр улсын сайд нар Гашуун-сухайн Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын гэрээг эцэслэн шийдвэрлэлээ.

Мөн цаашид талууд хоёр улс төрийн өндөр түвшний айлчлалын давтамжаа хадгалахаар ярилцав. Харин дараагийн айлчлал болон уулзалтуудаар хилийн боомтуудаа харилцан холбох, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж салбар салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулахаар тохиролцлоо.
Эл уулзалтаар хоёр улсын Засгийн газрын тэргүүн хооронд итгэлцлийн харилцаа үүсэж, хоёр улсын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч буй нь харагдлаа.
-“Монгол Улсын Засгийн газар төлөвшиж байна” гэх мессеж-
Ер нь Хятад талын айлчлалд Ерөнхий сайд аль болох өргөн бүрэлдэхүүнтэй оролцож “Монголын Засгийн газар тогтвортой ажиллана” гэх мессежийг өгөөд байгаа. Энэ удаагийн айлчлалд ч мөн Ерөнхий сайд нөгөөх мессежээ өгч чадлаа.
Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын таван сайд, УИХ-ын дөрвөн гишүүн болон холбогдох ажлын албаны дарга нар багтав.

Өмнөхөөс ялгаатай ганц зүйл нь айлчлал бүрд Ерөнхий сайд АН-ын дарга буюу Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, ХҮН-ын дарга буюу Шадар сайд Т.Доржхандыг дагалдуулан явж гурван намын нөлөөлөл бүхий Засгийн газар гэдгээ харуулдаг байсан. Гэвч энэ удаагийн айлчлалаас Л.Гантөмөр ар гэрийн асуудлаас болж үлджээ.
Гэхдээ хэлэлцээрт голлох үүрэгтэй Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар айлчлалд оролцсон нь талуудыг итгэлцлийг бэхжүүлэв. Мөн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг айлчлалын бүрэлдэхүүнд байлцуулснаар энэ удаагийн уулзалтаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг сануулж, цаашид сэргээгдэх эрчим хүчний чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Харин Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын хамгийн гол мессеж нь Монголын Улсын Засгийн газар төлөвшиж буйг харуулсан үйл явдал байлаа.
17 жил өргөн, нарийн царигаар хэрэлдэж шийдэлд хүрээгүй эдийн засгийн өндөр үр ашигтай том төслийг Хамтарсан Засгийн газар урагшлуулснаар “Бид ямартай ч төлөвшиж байна. Томоохон төслүүдээ хөдөлгөх байр суурьтай байна” гэдэг мессеж, итгэлцлийг БНХАУ-ын талд өгөв.
-Гашуунсухайт-Ганцмод боомтыг эцэслэж, УИХ-аас соёрхон батлуулахаар болов-
Айлчлалын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа.
Талууд гарын үсэг зурсан Засгийн газар хоорондын хэлэлцээг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу УИХ-аар соёрхон батална.
Ингэснээр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын ажилд УИХ, ЗГ-аас гаргах шийдвэрүүд дуусах юм. Үргэлжлэн компани хоорондын гэрээний асуудал яригдана.
Уг хэлэлцээг соёрхон батлуулахаар УИХ-ын хаврын чуулганы хамгийн эхний асуудлаар яаралтай оруулахаар яригдаж байна.
Төмөр замын хил холболт:
Харин хил холболтын бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 05-наас эхлүүлэхээр талууд ярилцаж байна. Энэ хүрээнд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2025.02.15/ БНХАУ-ын төрийн өмчит компаниудтай уулзалт хийнэ.

Төмөр замын хил холболтын гүүрийг барихад 2.5-3 жил шаардлагатай гэх тооцоолол бий. Харин Зам тээврийн сайд өнөөдрийн уулзалтаар хамгийн хурдан хугацаанд буюу хоёр жилийн дотор жишиг бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх, сайн туршлагатай хамгийн бага үнэ бүхий нөхцөлийг хүлээж авах компанийг сонгохоор ажиллах юм.
Одоогоор бүтээн байгуулалтын туршлагатай БНХАУ-ын хоёр төрийн өмчит компанийг Хятадын тал санал болгоод байна.
Бүтээн байгуулалтын хувьд:
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үргэлжлэл бөгөөд нийт 979 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 5 багц ажлаас бүрдэнэ.
- Энэхүү төсөл нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, нийт гүүрний урт 9.35 км байна.
- Мөн газрын байршлаас шалтгаалан 30 орчим метр өндөрт баригдах гүүрэн байгууламжтай төмөр зам баригдана.
Хэрэв БНХАУ-аас санал болгож буй хоёр компани манай улсаас тавьж буй үнийн санал, хугацааны нөхцөлийг зөвшөөрвөл хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил товлосон ёсоор ирэх дөрөвдүгээр сараас эхэлнэ. Ингэснээр 2028 оноос эхлэн уг төслийн эдийн засгийн үр ашгийг манай улс хүртэж эхлэх юм.
Мөн өчигдөр /2025.02.14/ хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлмэгц Шивээхүрэн, Ханги, Бичигт боомтыг төмөр замаар эхлүүлэх хэлэлцээ хийлээ.
-Нүүрс худалдах, худалдан авах үнийн асуудлыг компани хоорондын гэрээний үеэр ярилцана-

-Нүүрс худалдах, худалдан авах хэлэлцээ:
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын хэлэлцээрт тусгагдаж буй гурван том төслийн нэг нь нүүрс олборлолт. Нүүрсний үнийн хувьд УИХ-ын баталсан үндсэн чиг дотор БНХАУ-ын компаниудтай нүүрсийг урт хугацаанд борлуулж байгаа үнийн зарчмыг баримлана гэж заасан заалтыг дагуу явахаар яригдаж байна. Уг асуудал хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээг УИХ соёрхон баталсны дараах компани хоорондын гэрээгээр тодорхой болно.
Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх:
Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгой өөрийн уурхайгаас 30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ажиллаж байгаа. Харин хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн тулд Энэ хүрээнд Тавантолгойн Ончхараат, Бортолгой гэсэн хоёр ордод шинээр ам нээж олборлолт хийнэ. 2030 оноос эхлэн олборлолт хийж эхлэхээр талууд ярилцаж байна. Хугацааны хувьд нүүрс олборлолтыг 16 жил байхаар талууд тохиролцоод байгаа юм. Харин нүүрс олборлох компаниуд тодорхой болоогүй байна.

Дээрх гурван төслийн хүрээнд хийж буй хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар өчигдөр /2025.02.14/ талууд санал солилцож шаардлагагүй гэж үзсэн заалтуудыг хасахаар хоёр улсын ажлын хэсгийн протоколд тусгуулсан. Энэ хүрээнд өнөөдөр /2025.02.15/ хоёр тал уулзалт хийж зарим заалтыг хасах протоколд гарын үсэг зурах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Коммунист
Юуны чинь коммунист гэж. Хятадад МУ-ыг зарж байгаа нэг муу хужаагийн шээс.
Харахад Оюукийн ажил мэт боловч үнэн хэрэгтээ Женкогийн бодлого явуулга шүү дээ !
Тэр нохой л ийм хатуу гэрээ хийх бололцоог хятад уудад олгож, буулт хийхээс өөр аргагүй байдлыг монголчуудад тулгасан нь илт харагдаж байна шүү дээ !
Бузар төвдийг буудахсан !!!
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
МАНгар �########�ы зулбасгууд үе удмаараа үтэр түргэн үхэж д�##�д орох өлзийтэй сайхан ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье
МАНАН г үүсгэн байгуулагч
хэдэн жилдээ гадагшаа бүү явуулаарай. эрж хайх гэж төвөг зүгээр.
Ямар эби билгээ 2 бишдээ юм хийж бгаа хүн
Дайснууд боож үхцгээхнүү ЕС даа улам их амжилт
Чойжилсүрэн Дэлгэрсайхан мэтийн олигархуудыг засгаас �######�уулах хэрэгтэй иргэд ээ Данх их зуур�##�дв�##� өөрөө ч �######�на шүү
Амжилт хүсье
Mongolchuud hurdan hugjij ireeduigee saikhan bolgoh heregtei. Uuniig hiihed manailj bgaa tanid bayrlalaa
Энэ гэрээг ийм хүнд нөхцөлөөр хийхээс өөр аргагүй байда лд хүргэсэн хүн бол ёстой яах ч аргагүй л тангадын зулбасага Женко Баттулга шүү !
Данх минь бушуухан тэрний учрыг олохгүй бол одоохо н чиний толгойг цустах л нохой доо !!!
Ингэж дарлуулж шулуулж байхаар тэр нарийн төмөр замыг нь ТТ-аас хил хүртэл өөрсдөө тавьчихдаг байж дээ. Сайн л бол 3 жил барина биз.
Тэр нарийн төмөр замыг Женко л хөөцөлдсөөр байгаа д болиулсан шүү дээ ! Тэгээд тэр нохой өргөн тз-ыг хө ндлөн тавьчихаад, " энэ бол Монголын бахарх�##�, бид өөрсдөө тз тавьж чадаж бна" гээд донгосоод явж бна !
Одоо дараагийн хорлон сүйтгэх ажиллагаагаа УРАН-руу чиглүүлээд хиншүү, шүүрт хоёртойгоо хушуу нийл үүлээд доншуучилж явна !!!
tolbort ni yu ogsoniig hoich ye shuuh bhaa onch haraat bor tolgoi
Том төслүүдээ эхнээс нь гараанаас нь гаргах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж бна гэж ярих түвшинд л явж бна шүү дээ ! Тэгснээс нэг их гараанаасаа гараад хөдөлчихсөн юм ч одоохондоо а лга л бна ш дээ !
Харин Женко нохой чинь хиншүү, шүүр унасан чаавка нтр ээ дагуулаад юу донгосоод өдөөгөөд яваа юм бэ ?! Хоёр дахь"танкны үлгэр" яриад явах юм !
Тэр булайнуудын амыг бариач !!!
Зөв ажиллаж байна Женко новш гацаасан нь зөв байжээ МсиЭС гэх мангас Монголыг зарах байсан бна шүү