Үйл явдал

Өнөөдөр "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа гарч эхэлнэ

Өнөөдөр болох үйл явдлыг танилцуулж байна.

07:40-09:10 цагт: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатарыг эцсийн замд нь үдэх үйл ажиллагаа болно. Салах ёс гүйцэтгэх ёслолыг Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт зохион байгуулна.

10 цагт: БОУАӨЯ-ны Хурлын танхимд аж ахуй нэгжүүд татварын нэг хувийн хөнгөлөлтөө агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахтай холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэнэ. 

Холбоо барих: 80100107, 88059506

11:00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль  болно.

-Тусгаар тогтнолын талбайд Архангай аймгийн цагаан идээний нэгдсэн үзэсгэлэн худалдаа болж байна.

-МҮЭ-ийн Соёлын төв ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа гарч эхэлнэ.

2 дугаар сарын 18-ндУлсын Филармонийн Морин Хуур найрал хөгжмийн удирдаач, гоцлол хөгжимчин Н.Жигжиддоржийн ширэн цартай өвөг морин хуураар Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдийг Симфони найрал хөгжимтэй гоцлон хөгжимдөж бичүүлсэн "Алтан хуур" пянзны нээлтийн тоглолт УДБЭТ-т тоглоно.

2 дугаар сарын 21-нд: Олон улсын эх хэлний өдөр тохиож байна.

Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, түүнтэй холбоотой зан үйл, ёс заншлыг сурталчлан таниулах “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 22-ныг хүртэл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д болно.

“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 27-ныг дуустал өдөр бүр “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд үргэлжилж байна.

Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button