НИЙГЭМСпорт

Б.Сугарсүрэн: Ш.Амарсайхан өөрийн нэрээ цэвэрлэх гэж намайг допингтой гэх мэдээлэл гаргасан

Монголын Бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос 2024 оны долоодугаар сарын 5-8-ны хооронд зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр авсан допингийн шинжилгээний хариуг танилцуулсан. Үүнд Б.Сугарсүрэнгийн нэр багтсан юм.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Фитнесийн модель Монгол Улсын гавьяат тамирчин С.Сугарсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Манай холбооны Ерөнхийлөгч Ш.Амарсайхан өөрийн тойрон хүрээлэгч дунд нэр хүндээ алдсан. Сая бас намайг Дэлхийн аваргын тэмцээнд оруулахгүй гэж явж байгаад нэр хүндээ алдчихсан. Оруулахгүй гэж байсан тамирчин нь Дэлхийн аваргад нь ороод Дэлхийн аварга болчихлоо гэсэн яриа гарангуут өөрийнхөө нэрийг цэвэрлэхийн тулд надаар туг тахиж намайг допингтой гэх яриа гаргасан.

Би өнөөдөр эх орныхоо нэрийг гаргах гэж шударга явсныхаа төлөө ийм хэл аманд орчихлоо. Өчигдөр орой над руу гар хөлөө залгуулсан. Тохиролцох гээд байх шиг байгаа юм. Би эх орныхоо нэрийг гаргах гэж явж байгаа хүн. Гэтэл сайтуудаар намайг допинг хэрэглэсэн гэж цацчихаад одоо надтай юу тохиролцох гээд байгаа юм. Энэ мэдээлэл одоо засрахгүй.

Энэ мэдээлэл гарсны дараа би өөрийн цахим сүлжээндээ шууд бичлэг хийж Ш.Амарсайханы талаар хэд хэдэн ноцтой зүйлс ярьсан. Нэг хүний тоглолттойгоор холбоо маань явдаг. Маш их мөнгө угаадаг талаар би өчигдөр хэлсэн. Өмнөх 2024 онд Азийн аваргын тэмцээнийг манай улс зохион байгуулсан. Тэмцээн зохион байгуулах төсөв нь улсын төсвөөс гардаг. Түрүү жилийн тэмцээний хувьд 800 орчим сая төгрөгийг улсын төсвөөс авсан гэж би сонссон. Энэ мөнгө хаашаа орсныг бид мэдэхгүй. Холбоогоо шинэчилж, гаднаас аудит оруулмаар байна. Манай холбоо улсын төсвөөс гадна жил болгон гаднын холбооноос санхүүжилт авдаг. Энэ санхүүжилт нь гурван жил дараалан орж ирж байгаа. Хэдэн төгрөгийн санхүүжилт орж ирж байгааг тамирчид мэддэггүй. Ямар ч шилэн данс байхгүй. Тиймээс АТГ үүнийг шалгаж өгөөч гэж хүсэж байна. Би өдийг хүртэл эмээгээд зүгээр л урдах зүйлээ хийгээд зүтгээд явж байсан. Одоо харин холбооныхоо болохгүй байгаа зүйлсийг зоригтой ил болгож байна” гэлээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
2 сар 17, 2025 14:58

Зөв муу шумуулнууд эхнээсээ илэрч л байна бүх холбоог ш�##�гаж хар хорыг арилгах хэрэгтэй �##�ьч холбоо нь сэтгэл, зүтгэл авъясаараа яваа хэдэн тамирчнаа мэрж идэж олон жил явлаа одоо цаг өөр болж байгаа шүү

Зочин
Зочин
2 сар 17, 2025 16:55

өмнө нь ярьж байхгүй яасын бэ, хоорондоо мууд�##�цхаараа хамаг шившиг нь дэлгэгддэг, нийлээд хамаг юмаа нуугаад явж байж дээ

Зочин
Зочин
2 сар 18, 2025 15:13

Хүний нэр, �##�дар хүндэд иймэрхүү байдлаар х�##�даж байхыг хувь хүний хувьд хатуу эсэргүүцэж, биеийн тамир спортын с�##�барт бүрдүүлээд байгаа муу жишиг үр дагаврыг таслан зогсоохыг ури�##�ж байна. Монгол Ул�####�а төдийгүй тив дэлхийд нэр �##�драа цуурайтуулж ард түмний хайр хүндэтгэл хүлээсэн тамирчдын нэр хүндийг гутаан доромжлох зорилготой байгаа нь илт харагдаж байна. Өөрсдөө амжилтад хүрч чадахгүй хүч дорой цөөн хэдэн тамирчдаас үүдэлтэй атгаг санаа өвөрлөгчдийн явуулга гэж харагдаж байна

dopingchin Sugar zamaas zail
dopingchin Sugar zamaas zail
2 сар 18, 2025 16:28

chi zugeer doping idehee l bolichih.jinhene tom temtseenii avarga bol chi bish shuu lk

Back to top button