ЭДИЙН ЗАСАГ

ҮСХ-оос өрхийн сарын дундаж орлого 95.7 мянган төгрөгөөр өссөн гэв

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2024 оны 4 дүгээр улирлын дүнгээр 2020 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 98.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн талаар ҮСХ-оос мэдээллээ.

Энэ нь өмнөх улирлаас 26.3 мянган төгрөгөөр буурсан байна. Өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 95.7 мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 17.6 мянган төгрөгөөр буурчээ. Харин тэтгэвэр, тэтгэмжийн орлого 24.3 мянган төгрөгөөр, бусад орлого 11.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь бодит нийт орлого 5.9 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөх

Тука
Тука

Татвар, хэрэглээний зард�##� нэмэгдсэн байхад орлого яаж нэмэгдэх үү?

Холбоотой мэдээ

Back to top button