Украины энх тайвны хэлэлцээ ойртсон тул Европ компаниудын хувьцаа өслөө

Европ компаниудын хувьцаа Украины энх тайвны хэлэлцээ эхлэхэд ойртож байгаа тул нэмэгджээ. Тус тивийн удирдагчид Украины асуудлаар яаралтай хуралдаж, АНУ Европыг батлан хамгаалахын салбартаа зарцуулдаг мөнгөө нэмэгдүүлэхийг шаардаж буй. Мөн өнөөдөр /2025.02.18/ АНУ, ОХУ-ын төлөөлөгч нар Украины асуудлаар Саудын Арабд уулзана.
Европын STOXX 600 хувьцааны индекс даваа гарагт 0.4 хувиар өссөн байна. Мөн батлан хамгаалах болон нисэх хүчний үйлдвэрлэлийн компаниудын ханш 4 хувиар нэмэгдэж, түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Украины дайн эхэлснээс хойш Европын батлан хамгаалахын компаниудын хувьцаа хоёр дахин нэмэгдээд байгаа юм. Дээрээс нь STXE 600 BNK индекс 1.2 хувиар өсөж 17 жилд байгаагүй дээд хэмжээндээ хүрсэн байна.
Аюулгүй байдлын шинэ хэрэгцээг хангахын тулд батлан хамгаалахын төсөв ихээхэн нэмэгдсэн. Үүнээс үүдэн батлан хамгаалахын үйлдвэрлэлийн орлого цаашид нэмэгдэх хандлагатай гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. “Erlen Capital Management” фирмийн гүйцэтгэх захирал Бруно Шнеллер “Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх нь хэрэглэгчдийн итгэлийг дээшлүүлж, эрчим хүчний үнийг бууруулж, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулах байдлаар Европын өсөлтөд эерэг түлхэц болно” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.