Гадаад мэдээДЭЛХИЙ

Аюулгүй байдлын хэрэгцээ Европын санхүүд шинэ сорилт авчирлаа

Европын удирдагчид тив нь бууралтаж, эдийн засаг нь зогсонги байдалд орсон ч гэсэн боломжоосоо илүү тансаг амьдарч ирснийг мэднэ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа хүлээн авснаасаа нэг сарын дотор АНУ Европын аюулгүй байдлыг хамгаалахын төлөө зүтгэхээс залхаж буйг зарлав.

Яг одоо зүүн бүсэд нь дайн явагдаж буй энэ үед Европ өөрсдийн аюулгүй байдлын зардлаа даах бол аль хэдийн хэцүүхэн буй санхүүгийн асуудал нь даамжирна. Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро өнгөрсөн долоо хоногт болсон Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр “Бид аюулгүй байдлаа хангахын тулд өнөөг хүртэл үзээгүй өдрүүдийг даван туулж, хэцүүхэн шийдвэрүүд хийж, золиос гаргах хэрэгтэй” гэсэн юм.

Гэхдээ зарим албан тушаалтнууд зэвсэг нэмж худалдан авахын тулд нийгмийн халамжийн зардлыг танах юм бол иргэдийн дургүйцлийг хүргэнэ гэж эмээж буй. Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус Мюнхений хурлаар “Хэрвээ тэгвэл бид нийгмээ талцуулна. Үүнээс зөвхөн хэт барууны намууд л хожно” хэмээжээ.

Европт буй нэг гаргалгаа нь Трампын бүрэн эрхт хугацааг дуустал хүлээж, АНУ-ын ерөнхийлөгчөөр Европт илүү ээлтэй хүн сонгогдоно гэж найдах юм. Гэхдээ Мюнхений бага хурлын уур амьсгалаас харвал Европын удирдагч нар тивээс нь АНУ холдож буйг хүлээн зөвшөөрсөн бололтой.

Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен “Улс төрийн удирдагч бидний хувьд хамгийн чухал үүрэг бол ард түмнээ хамгаалах явдал. Батлан хамгаалахын салбартаа ДНБ-ий хоёр хувийг зарцуулах нь хангалттай биш” гэсэн юм.

Европын удирдагчид Украины дайны асуудлаар даваа гарагт /2025.02.17/ яаралтай хуралдсан. Тус уулзалтаар тэд батлан хамгаалахын салбартаа зарцуулдаг төсвөө нэмэх уриалга гаргасан ч Украин руу энхийг сахиулах цэрэг илгээх, ямар нэгэн энхийг хэлэлцээнд баталгаа олгох тал дээр санал зөрөлдсөн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 19, 2025 09:56

Зөнөг Трамп

Холбоотой мэдээ

Back to top button