СпортСПОРТ

Мөсөнд авиралтын ДАШТ-ээс манай тамирчид найман медаль хүртэв

АНУ-ын Өүрэй хотод Мөсөнд авиралтын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон.

Тэмцээнд Манай улсаас дасгалжуулагч Д.Отгонхүүгийн удирдлагад найман тамирчин оролцож дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар эх орондоо ирлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн U16 насанд Б.Энхрий-Эрдэнэ, U18 насанд Ж.Амина, эрэгтэйчүүдийн U20 насанд Э.Номинтэнгэр нар хурдны төрөлд алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.

Мөн энэ төрлөөр эрэгтэйчүүдийн U18 насанд Э.Дөлгөөн мөнгө, U20 насанд Б.Мөнхбаатар хүрэл медаль хүртсэн бол Ж.Мухаммед, А.Зоригтбаатар нар шагналт байрт шалгарав.Иймд багийн нийт дүнгээр хурдны төрөлд манай улсын тамирчид алтан медаль хүртсан байна.

Түүнчлэн техник, хурд хосолсон төрөлд багаараа хүрэл медаль зүүсэн бол техникийн төрлийн эмэгтэйчүүдийн U16 насанд Б.Энхрий-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэр техникийн төрөлд ДАШТ-ээс медаль авсан анхны монгол тамирчин боллоо.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button