Спорт
МУГТ Э.Цэндбаатарыг нийслэлийн Хангарди одонгоор шагналаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан баяр хүргэв.
Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр "Бахархам ялалт байгуулсанд баяр хүргэе" гээд Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор, тамирчны дасгалжуулагч Жонатан Вальяг Нийслэлийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын нийт хамт олонд талархаж буйгаа илэрхийлье" гэсэн юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хогийн сэнжтэй төмрөөр хүн яахавдээ. Үүн й оронд ганц өрөө байрны мөнгө өгчихөж чадахгүй хулгайчид
Төмөрнөөс өөр юмгүй шив.
ТӨМӨРНИЙХӨӨ ОРОНД БАЙР ӨГӨӨЧ АЛНУУДАА