Б.Амандых: Халиа тошинд нэрвэгдэх эрсдэлтэй айлуудыг нүүхийг шаардахад “Газар эсвэл мөнгө өг" гэдэг

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж дэлхий дахинаа байгалийн гамшигт үзэгдэлд өртөх болсон. Манай улсын тухайд мөн л адил байгалийн давагдашгүй гамшигт үзэгдэлд нэрвэгдээд явж буй. Үүний нэгэн жишээ бол шар усны үер. Банзан хашааны дунд хүртэл овоорсон цас, мөс захаасаа хайлж, хог шороотойгоо хутгалдан урсана.
"Усанд автсан айлуудын зарим нь тэр газраасаа холгүйхэн нүүдэг бол зарим нь байр түрээслэх, үлдсэн нь мөсөө хагалж шуудуу татсаар урин дулаантай золгож байна" гэж Онцгой байдлын алба хаагч ам нээлээ.
Шар усны үер нь хаврын улирал эхэлж, дулаарч агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлахад уулархаг болон суурин газар нутгаар тохиолдох их хэмжээний үер юм. Энэ жилийн тухайд Ус цаг уурын Эрдэм шинжилгээний хүрээлэн шар усны үер болох эрсдэл "Өндөр” гэсэн бичгийг ирүүлсэн. Иймд халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх, эрсдэл өндөр хэсгүүдэд суваг, шуудуу татах ажлыг зохион байгуулж эхэлжээ.
Ийнхүү бид халиа тошингийн эрсдэл ихтэй Чингэлтэй дүүргийн 24-р хорооноос мэдээллийг бэлтгэлээ.
Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах лагерын бүсэд өдрийн 15:00 цагийн орчимд очив. Биднийг очиход ЧД-ийн Онцгой байдлын дөрвөн алба хаагч, хоёр машин техниктэйгээр халиа тошинтой хэсгүүдэд шуудуу гарган ажиллаж байв.
Видео:
Энэ үеэр бид ЧД-ын онцгой байдлын орлогч дарга дэд хурандаа Б.Амандыхтай ярилцлаа.

-Чингэлтэй дүүргийн халиа тошингийн нөхцөл байдал ямар байдалтай байна вэ?
-Өнөөдрийн байдлаар ЧД-ийн 19 хэсэгт булгийн ус газрын гадарга дээр ихээр гарч, халиа тошин үүссэн байдалтай байна. Нийтдээ 200 орчим айл өрх, шар усны эрсдэлд байгааг судалгаагаар гаргасан. Бидний зүгээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн тухайн байршлууд дахь халиа тошин дээр ажиллаж байна.
-Яг ямар байдлаар, хэрхэн ажиллаж байгаа талаараа яривал?
-Дүүргийн тохижилт үйлчилгээнийхнийг дайчилж, мөн онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж байна. Одоогийн байдлаар шар усны өндөр эрсдэлтэй 19 байршилд 2.5 км урт суваг, шуудуу татсан. Мөн зарим газруудад шороон далан босгож ажилласан.
-Халиа тошинг зөөх, зөөвөрлөх тоног төхөөрөмжийн хэрэглэгдэхүүний санхүүжилтийг хаанаас гаргаж байгаа вэ, ойр орчмын айлуудаас авдаг уу?
-Дүүргийн онцгой комиссоос гаргаж өгдөг. Машины түлш, тээвэр ажилчдын хоол унд гээд урсгал зардлад өнгөрсөн оноос эхлэн өнөөдрийг хүртэл 80 гаруй сая төгрөг зарцуулагдсан байна.
-Нүүлгэн шилжүүлэх мэдээллийг айл өрхүүдэд хүргэхэд, хэрхэн ямар байдалтай хүлээж авдаг вэ?
-Үнэхээр эрсдэл өндөр хэсэгт байгаа өрхүүдийг нүүлгэхээс өөр аргагүй. ЧД-ийн 24-р хорооны хувьд Сэлбэ голыг дагасан хэсгээр байрлах айл өрхүүдийн хувьд ямар нэгэн газрын зөвшөөрөлгүй, өөрөөр хэлбэл зөвшөөрөгдөөгүй газар байрладаг гэсэн үг. Тэдгээр иргэдэд нүүх чиглэлийг өгөхөд, хүлээж авахгүй байх тохиолдол ганц нэг бий. Гэхдээ дийлэнх нь нөхөн олговроо өг, эсвэл газраа өг гэсээр тухайн бүсээсээ нүүхгүй байх тохиолдол байдаг. 68 айл өрх зөвшөөрөлгүй газар байшин, барилга барьсан тохиолдол гарсан. Түүнд тохирох арга хэмжээг авсан.
Зарим иргэдэд шаардах бичиг хүргүүлэхээр “Очих газар байхгүй” гэдэг. Зарим нь усанд автсан гэрээ хаяаад явчихсан тохиолдлууд гардаг. Ерөнхийдөө айлууд голын эргээр шороо асгаж өндөрлөж байгаад гэрээ барьчихдаг. Голын гольдролыг хааснаас үүдэн энд тэндээс нь ус гарч ирээд тэр хавийн айлууд бүхэлдээ усанд автдаг. Тэр айл бууснаас болж манайх усанд автлаа. 10-20 жил энд амьдрахдаа зүгээр байсан гэж ярьдаг.Тиймээс эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, албан байгууллагуудыг нүүх, эс бөгөөс шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байгаа. Иргэд том, жижиг суваг шуудуу гол мөрнөөс хол суурьших нүүдэллэх, мөн далан шуудууг цэвэрлэх, уруйн ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
-Газраасаа нүүхгүй гэсэн айлуудыг хүчээр нүүлгэж байсан тохиолдол бий юу?
-Үерийн аманд байрласан айлуудыг яах ч аргагүй албадан нүүлгэх тохиолдол бий. Гэхдээ л миний саяны хэлсэнчлэн "Нөхөн олговроо өг, эсвэл газраа өг" гэх шаардлагыг тавьдаг шүү дээ.
-Халиа тошин ямар аюултай вэ?
-Газрын гүнээс болон шар уснаас үүдэлтэй. Бидний ажиллаж байгаа энэ хэсэгт булгийн ус нэвчин гарч, хуурай газар дээр хөлдөлт үүсгэж байна. Энэ нь цаашлаад дулаарахын цагт гэсэж, эргэн тойрны айл өрхүүдийн өмч хөрөнгийг сүйтгэх хэмжээнд очдог. Зарим тохиолдолд монгол гэрийг шар усны хүчтэй урсгал нураах тохиолдол ч гардаг.
-Булгийн ус ундарч байшингийн тал хүртэл мөсөнд автжээ-

Булгийн ундарга урсаж, халиа тошин нэмэгдсэн хэсгийн урсацыг чөлөөлөх зорилгоор тус дүүргээс мөс ухаж, далан босгосон байна. Ойролцоогоор 3 км үргэлжлэх мөсөн далан оршин суугчдын хашаатай хаяа залгажээ. Зарим айлынх хашаа гэж мэдэгдэхээргүй болтлоо мөсөнд дарагдаж, амбаарын дээвэр, шонгийн мод зэрэг л цухуйж байна.
Явган гүүр доогуур зуны цагт мэдэгдэхтэй үгүйтэй урсдаг энэ гол өмнө нь өвлийн цагт ердийн л халиа үүсгэж тогтдог байжээ. Гэтэл сүүлийн жилүүдээс улам нэмэгдэж, аюулын харанга дэлдэх болжээ. Мөсний түвшин нь гүүртэй ижил болж, хамрах хүрээ нь ч тэлсээр байгаа аж.
Ойр хавийн айлуудаас нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл авахаар асуусан ч ярилцахаас татгалзсан юм. Харин хөрсний ус нэвчиж байшингийн талд нь хүрсэн нэгэн айлын эзэгтэйтэй цөөн хором ярилцах боломж гарав. Түүний хүсэлтээр нэр болон царайг нь нууцлав.
Эднийх хашаандаа нэг гэр, нэг байшинтай. Тэрбээр “Манайх энд таван жил амьдарч байна. Жил бүрийн эдгээр өдрүүдэд үнэхээр хэцүү байдаг. Лагертаа ирэх тоолонд байшингийн маань тал хүртэл мөстчихсөн байдаг. Ойрын өдрүүдэд цаг агаар харьцангуй дулаарсан. Энэ үед мөс нь гэсээд үер буугаад ирэх вий гэж ихэл санаагаа чилээдэг. Хэрвээ шар усны үер буувал ганцхан манайх гэлтгүй энд байгаа бүх айл эд хөрөнгөөрөө хохирно. Тиймээс л утсаар холбогдон байж, ярилцаж байгаад бид мөсөө зөөж байна. Эцсийн эцэст зөвшөөрөлтэй газар дээр өөрсдийн өмчөө барьцхаад жилийн жилд, хаврын хаварт үер буугаад ирэх вий гэж эмээх их хэцүү байна" гэлээ.

Өнгөрсөн жил нийслэлийн 22 хорооны 33 байршилд халиа тошин үүсч, гамшгийн шар түвшин тогтоосон байна. Тиймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан талаар мэдээлж байсан юм.
Мөн өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгаа аж.
Энэ жилийн хувьд халиа тошин нэлээн эрт эхэлж байгаа талаар Онцгой байдлын алба хаагч нар хоорондоо ярилцаж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүчээр аваачаад буулгачихсан биш тэгвэл усанп автаад эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохироод байж байхаас дураараа анархи хүмүүсийн б�##�агаар татвар төлөгчдийн мөнгийг үрмээргүй байна. Эрхбиш хотын удирдлагаас нүүх газрыг зааж өгч байгаа байлгүй дээ
Хая, хая намын бөөснүүд байгаа
мэдэгдэл юмаа тодорхой бичгээр өгөөд, нүүхгүй бол тэнд нь тэгээд хаяач, бидний үхэнгээ �##�дан төлж байгаа татварын мөнгөөр нүүлгээд, мөсийг нь зөөгөөд унав даа
Иргэндээ өгөх газаргүй болсон улс уу мөнгө өгч чадахгүйг бол газар өгчиж болмоор л юм
Эд хөрөнгөө өөрсдөө хамга�##�на биз
Баахан арын ха�##�гаар газартай болчоод тэрийгээ м�##�лаж чадахгүй бол орхи2
Мөнгө өгөөд байхдаа яахав дээ. Нүү гэж байгаа болохоор өөр газар өгөх л байх даа
Аюулаас холд гэхээр мөнгө өг гэдгийг ойлгохгүйн. Сайн дураараа буусан юм чинь сайн дураараа нүүнэ биз, тэр чигт нь орхи
Жил болгон төсвөөс байнга саана. Хол нүүлгээд буулга. Н�##�айхад газар өг дахин х�##�иа дошин үерийн аманд буугаад эд хөрөнгөөрөө хохирвол хохь нь гэж хэлэх хэрэгтэй.