Цагаан сарын баярын амралтыг 6-10 хоног болгохоор гарын үсэг цуглуулж эхэллээ

Энэ жилийн Цагаан сарын баяр дөрвөн өдөр амрахаар таарч буй. Ингэхдээ битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 28-наас амралт эхэлж, гуравдугаар сарын 3-ны өдөр буюу шинийн дөрвөний өдөр ажил эхэлнэ.
Харин дээрх амралтын хоногийн хэтэрхий богино байж гэж иргэд шүүмжилж буй. Улмаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Л.Энх-Амгалан цагаан сарын амралтын өдрийг уртасгах бүх нийтээр тэмдэглэл өнгөрүүлэх өдрийн тухай хуулийн шинэчлэлийг санаачилсан. Гэвч түүний санаачилга ажил хэрэг болж амжаагүй. Иймд амралтын хоног богино байх гэх иргэдийн шүүмжлэл үргэлжилсээр байгаа.
Тэгвэл нийтийн өргөдлийн "D-Parliament" цахим системд иргэн С.Чулуунпүрэв "Цагаан сарын баярын амралтыг нэмэх, зарим баярын өдрийг хасах" өргөдлийг санаачилж, гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Тэрбээр энэ талаар "Монгол Улсад баярын амралтын өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар зохицуулдаг ба энэ хуулийн дагуу бүх нийтээр жилд 16 өдөр амардаг. Эдгээрээс үндэсний түүх соёл, уламжлал ёсондоо тааруулж нийцүүлүүштэй нь цагаан сарын баярын амралт мөн. Одоогийн хуулиар цагаан сараар зөвхөн шинийн 1, 2, 3-ны өдөр амарч байгаа билээ. Гэтэл битүүний өдөр бол Монголын хэв заншил ёсоор цагаан сарын нэг өдөр мөнөөсөө мөн бөгөөд монгол айл бүрийн хамгийн их ажилтай өнждөг өдөр билээ. Төрийн үүрэг бол ард түмэндээ үйлчлэн зохицуулах, тэдний хүсэл зоригийг илэрхийлэх ба ингэхдээ үндэснийхээ түүх соёл, уламжлал заншлыг даган баримтлах, түүнд нийцүүлж тохируулах учиртай.
Иймд уламжлал соёлоо дээдлэн баримтлах, Улаанбаатар хотын авто замын ачаалал болон иргэдийн орон нутагт зорчих хөдөлгөөн, аюулгүй байдал зэрэг олон талыг бодолцон цагаан сарын баярын амралтыг 6-10 хоног байх ба зарим амралтын өдрийг хасах, ингэхдээ одоогийн амралтын өдрийн тоонд бариулан зохицуулж хуульчлах талаар өргөдлийг үүгээр гаргаж байна" гэсэн байна.
Дээрх өргөдөлд гарын үсэг зурах бол ЭНД дарж орно уу.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм олон хоног амарч идэж ууж гударч яах юм бэээ
Хөгжмөөр байна, з�##�хуурахаа ууж идэхээ болимоор доо
монголд амрах ихэдсэнээс багадаагүй.
Хоёрын хооронд 10 хоногоор яахым бэ ? Юуны төлөө цагаан САР гэдэг билээ дээ, бүтэн сар амрая л даа,
юу нь болохгүй гэж ! Оюу толгой, 5 толгойгоо хувааж идээд, бүх нийтээрээ амраад л байя л даа !!!
юухэв ээ,2 хоног болноо,олон хоног амармаар байв�##� хувь өөрсдөө л зохицуул. Цагаан сар тэмдэглэх хөгшчүүл ч цөөрч бна,цаашдаа з�##�уучууд нээх ач холбогдол өгөхөө болиноо
Солиорол. Улс сүйрнэ.
Архидах донтой юм уу. Ажлаа хий, бүтээ