
2024 оны долоодугаар сарын 5-8-ны өдөр бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд болсон. Тэмцээнд оролцсон таван монгол тамирчнаас допинг илрээд байгаа юм. Энэ талаар Монголын бодибилдингийн холбоо анх мэдээлсэн. Улмаар тамирчид уг хариуг үгүйсгэж холбоо болон тамирчид дунд маргаан өргөж буй.
Тэгвэл Монголын Бодибилдинг Фитнессийн Хөгжлийн Холбоо энэ асуудлаар тайлбар мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд, Ойрын хугацаанд допингийн мэдэгдэлтэй холбоотой асуудлаар олон нийтийг бухимдуулж байгаад холбооны зүгээс харамсаж байна. Монголын Бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоо нь өөрт хамаарах хүрээнд та бүхнийг ташаа мэдээлэлд автахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү мэдэгдлийг хүргэж байна.
Мөн Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллага нь өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA)-тай холбогдож “Б” сорьцыг шинжлүүлэх хугацааг сунгах зөвшөөрөл авсан учир холбогдох тамирчид ойрын хугацаанд Олон Улсын Бодибилдинг Фитнессийн Холбоо (IFBB)-той холбогдож “Б” сорьцоо шинжлүүлэх нь нээлттэй болно” гэсэн байна.

Мөн тус мэдэгдэлд допингийн шинжилгээний хариу бүхий шууданг хавсаргажээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.