УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Чойжилсүрэн: Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн цагийг өглөөний 09.00 болгож сунгалаа

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь ойртуулах арга хэмжээг Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024.11.16-наас мөрдөж эхэлсэн. Үүнээс хойш хэрэглэгчдээс тодорхой хэмжээний санал гомдол ирсэн. 1111 төвд өнөөдрийн байдлаар 390 гаруй гомдол, санал ирсэн. Эрчим хүчний яам цахилгаан түгээх сүлжээнүүдтэй хамтарсан ажлын хэсэг гаргаж, гомдол санал гаргасан иргэд хэрэглэгчтэй уулзаад дуусаж байна. Иргэдийн саналын өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

2024 оны жилийн эцсийн байдлаар 1кВт.цаг эрчим хүчний үнийн өөрийнх нь өртөг 280 төгрөг байсан. Дундаж тариф 216 төгрөг байсныг 285 болгоход 30 орчим хувийн нэмэгдэл гарсан.

Иргэдийнхийг гурван шатлалтайгаар нэмсэн. Эхнийх нь 150кВт.цаг хүртэлх хэрэглээтэй хэрэглэгчийн дундаж тариф 140 төгрөг байсныг 175 төгрөг болгосон. 150-300кВт.цаг цаг хүртэлх хэрэглээг 256 төгрөг болгосон. Ойролцоогоор 66 хувь нэмэгдсэн. 300кВт.цаг цагаас дээш хэрэглээг 154 төгрөг байсныг 285 төгрөг болгоод 85 хувиар нэмсэн. Үнэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 30 хувь нэмнэ гэчхээд 30-аас өндөр хувиар нэмсэн гэдэг шүүмжлэл явсан. Анх танилцуулга хийхдээ буруу мэдээлсэн.

Харин уул уурхайн бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийнх 294 төгрөг байсныг 342 төгрөг болгосон. Аж ахуй нэгжүүдийнх 222 төгрөг байсныг 285 төгрөг болгосон.

Нэгэнт шийдвэр гарсан, гэвч шүүмжлэл байгаа учраас нэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо. Эрчим хүчний зохицуулах хороо ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хоёр шийдвэрт өөрчлөлт оруулна.

Эхнийх нь, уул уурхайн тарифыг 342 төгрөг буюу 16 хувиар нэмснийг хэвээр үлдээж байгаа.

Хоёр дахь нь, ААН-үүдийнх 222 төгрөг байсныг 30 хувиар 291 төгрөг болгосон шийдвэрийг мөн хэвээр үлдээж байна.

Гурав дахь нь, иргэдийн тухайд 700 кВт.цаг хүртэл цахилгааны хөнгөлөлт эдэлдэг байсныг 1500 кВт.цаг болгон нэмэгдүүллээ. 1500 кВт.цагаас дээш гарсан тохиолдолд 50 хувиар хөнгөлж байсныг 3000 кВт.цаг болгон нэмэгдүүллээ. 3000кВт.цагаас дээших хэрэглээний 50 хувийг бууруулах өөрчлөлт оруулж байгаа. Шөнийн цахилгааны хөнгөлөлтийн хугацаа өглөөний 06:00 цаг хүртэл байсныг 09:00 цаг болгон сунгахаар боллоо.

Энэ хөнгөлөлтийг хэрэгжүүлэхэд 43 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Үүний эх үүсвэр Эрчим хүчний сайдын багц дээр татаас хэлбэрээр явна. 2025 оны төсөвт суулгасан байсан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 19, 2025 15:03

муу хоёр увс нийлж байгаад монголын ард түмнийг з�##�гих санаатай май шүү. Манайх гэхэд л орон сууцны айл. 85 м2 т�##�байтай 3 өрөөнд нэг сардаа 34000-37000 төгрөг төлдөг байсийн. Гэтэл өнөөдөр 78000 төгрөг гарлаа. Энэ юу вэ???? 2 дахин буюу 100% нэмцэн байгаа биз дээ муу хоёр бага ястан гуйлгачингуудыг БОСОО ГАНБААД хэлж байгаад огцруулнаа

ЗӨВ ШИЙД
ЗӨВ ШИЙД
2 сар 19, 2025 15:20

ЦАХИЛГААНААР х�##�а�##�таа шийдсэн. Өглөө 9 хүртэл хөнгөлөлт үзүүлбэл хотын утаа багасна. ӨГЛӨӨ босоод г�##� түлэхгүйгээр цай ундаа бэлтгэх боломжтой болж байна.

Зочин
Зочин
2 сар 19, 2025 18:32

Зайлаачээ муу �##�уурчаан

Зочин
Зочин
2 сар 19, 2025 21:04

эргүү м�##� үмхий дөрвөд

Зочин
Зочин
2 сар 19, 2025 22:58

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
2 сар 20, 2025 12:57

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button