Нийгэм мэдээ

Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг УГЗ Н.Наранбаатар найруулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2025.02.19/ болж Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг удирдан зохион байгуулах багийг сонголоо.

Тодруулбал, найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар ахлагчтай багийг дэмжихээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас санал оруулж, Үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжлээ.

Н.Наранбаатар өмнө нь 2016, 2017, 2018, 2022 оны Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар дөрвөн жил дараалан ажилласан. Төрийн хүндэтгэлийн концертыг хоёр удаа найруулж байсан аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ эргүү дагзаас өөр хүн олддоггүй юмуу

zochin
zochin

shineleg, orchin ueiin zohiomjtoi yum hiigeerei. urgelj l chingis khaan tuuhen zohiomjoos odoo uidsan baigaa shuu

Зсссс
Зсссс

энэ б�##�айгаас өөр олигтой хүн �##�гуу? коммунист ац...

Холбоотой мэдээ

Back to top button