Эдийн засгийн мэдээ

Олон улсын төлбөр тооцооны тасралтгүй найдвартай байдлыг ханган ажиллаж байна

Олон улсын геополитик тогтворгүй, хүнд байгаа өнөөгийн нөхцөл байдалд ОХУ-аас импортоор авдаг стратегийн нэн чухал бараа бүтээгдэхүүн болох бензин, шатахуун, цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог манай банк, санхүүгийн байгууллагууд сүүлийн 2 жилийн хугацаанд найдвартай гүйцэтгэж ирлээ.

Энэ хүрээнд Монголбанк болон Сангийн яам өнгөрөгч 2024 онд АНУ-ын Засгийн газартай хамтран ажиллаж, АНУ-ын банкаар шатахууны төлбөр дамжуулах шинэ суваг нээсэн. Төлбөр тооцооны нэмэлт сувагтай болсон нь хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм болохын сацуу бензин, шатахууны нийлүүлэлтийг тогтмол байлгаж, үнийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй юм.

Олон улсын төлбөр тооцоо гүйцэтгэх хүрээнд хамтран ажиллахад таатай байсан тухай АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамнаас ирүүлсэн албан захидалд Монголын тал түргэн шуурхай ажиллаж, асуудал шийдвэрлэснийг онцгойлон дурджээ.Цаашид олон улсын төлбөр тооцоо, тэр дундаа ОХУ-аас импортоор авах бараа бүтээгдэхүүний төлбөрийн саадгүй дамжуулах тал дээр Монголбанк, Сангийн яам, банкуудын зүгээс анхаарал тавин, АНУ-ын Засгийн газар болон бусад олон улсын байгууллагатай нээлттэй хамтран ажиллах болно.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 20, 2025 12:56

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

Холбоотой мэдээ

Back to top button