
Жаран жилийн өмнөөс одоог хүртэл хүмүүсийн сонорт эгшиглэж буй дуу бол яах аргагүй "Гэгээн өглөө сайн байна уу". Тухайн дуугаар анх урлагийнхаа замналыг эхлүүлж хүүхэд шиг цангинасан дуугаа дуулсаар 80 насыг эдэлж буй эрхэм бол Е.Наранцэцэг.
"Бие сайн, өвдөх зүйлгүй. Өндөр насалж, одоо үзэгч түмэнтэйгээ дуугаараа мэндчилэх чадалтай яваагаа хүүхдийн дуу дуулсны минь шагнал гэж санадаг" хэмээсээр бидний яриа эхэлсэн билээ.
-Цэцэрлэгт байхаасаа л мандолин хөгжим дараад дуулдаг охин байлаа-

-Та хаана төрсөн бэ, таны хүүхэд нас хэрхэн өнгөрөв?
Би 1947 онд Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. Миний аав цэргийн хурандаа, ижий минь үсчин хүмүүс байсан л даа. Хэдийгээр төрсөн нутаг минь Говь-Алтай аймаг ч гэлээ миний бага нас Архангайд өнгөрсөн юм. Намайг дөрвөн настай байхад аав тус аймгийн цэргийн анги руу томилогдсоноор манайх Архангайн айл болох нь тэр. Ингээд л тухайн аймгийнхаа цэцэрлэг, сургуулиар хүмүүжсэн.
Би цэцэрлэгт байхаасаа л дуулж эхэлсэн. Өөрөө мандолин хөгжим даран аялгуунд нь дуулдаг охин байлаа шүү дээ.
-Танай гэр бүлд урлагийн хүн байсан уу. Одоо үр хүүхдүүдээс нь урлагтай амьдралаа холбосон хүн байгаа юу?
-Хүүхэд байхад манай хамаатан садан ойр дотнын хүмүүсийн дунд урлагийн мэргэжилтэй хүн ер байгаагүй. Харин ижий минь их сайхан дуу дуулдаг хүн байлаа. Намуухан бас донжтой дуулахыг яана.
Би олон хүүхэдтэй хүн шүү дээ. Гэтэл урлагийн зам мөр хөөсөн хүн нэгээхэн ч үгүй. Бүгд л оюуны салбарын хүмүүс болцгоосон доо.
-Мандолин тоглон дуулдаг охин байсан хэмээн дурслаа. Одоо мандолинаа тоглож байна уу?
-Мандолин хөгжим их ховор болчихсон байна лээ. Хааяа цэцэрлэгүүдэд ганц нэгхэн харагдана. Хуруугаа эвлүүлэн тоглоод эхэлбэл хэдэн дууг бол оруулчхаж л байна лээ. Нэгэнт сурчихсан зүйл тархинаас амар гардаггүйн нэгэн жишээ энэ л дээ./инээв/
-"Гэгээн өглөө сайн байна уу" дуугаа Урлагийн сургуулийн есдүгээр ангид байхдаа гоцлон дуулж байлаа-

-Та сургуульд байхдаа л "Гэгээн өглөө сайн байна уу" дуугаараа од болчихсон байх аа?
-Миний урын санд 100 орчим дуу байна. Анхдагч гараагаа 1965 онд Гэгээн өглөө сайн байна уу дуугаар эхлүүлсэн юм. Тухайн үед би ҮУИТ-д ороогүй Урлагийн сургуулийн есдүгээр ангийн сурагч байсан л даа.
Тэр үед Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж. Шараа багш минь "Гэгээн өглөө сайн байна уу" дууны аяыг зохиож, хөгжим судлаач Д.Батсүрэн гэх аугаа зохиолч үгийг нь бичиж өгсөн л дөө. Тэгээд л гурван охины хамтаар тухайн дууг Монголын радио фонтод бичүүлж, түмний сонорт хүргэж байлаа. Эргээд харахад тэр дуу минь 60 жил эгшиглэж, миний урлагт зүтгэсэн он жил ч 60 жилээр тоологдож байна.
Гэгээн өглөө сайн байна уу? дуу өглөө 7 цаг 10 минутаас эхлэн эгшиглэж дарга цэрэг, том багагүй л энэ дуугаар сэрсэн гэхэд хилсдэхгүй. Дууны үгийн анзаараад сонсоод үзээрэй. Тухайн үеийн нийгмийн амьдрал тэр чигтээ нүдэнд дурайтал харагддаг юм.
Гадуур явахад хүмүүс "Гэгээн өглөө сайн байна уу" дууг дуулдаг хүн мөн байна гээд л сайн таньдаг шүү. Би чуулгаасаа гавьяаныхаа амралтад гарсан хойноо хамтлагаараа болон ганцаараа бие даасан тоглолтоо хийж, мөн сургууль цэцэрлэгүүдээр хандивын тоглолт хийсээр ирсэн.
- Энэ үест "Гэгээн өглөө сайн байна уу" дуугаа нэг дуулаад өгөөч хэмээн хүсвэл,
Намайг дуудаж сэрээсэн
Гэгээн өглөө сайн байна уу?
Нарны гэрэлд гялалзсан
Гэгээвч цонхнууд сайн байна уу?, гээд яг л хүүхэд шиг цангинасан хоолойгоор дуулах нь тэр.
-Та ҮУИТ-аас гавьяаныхаа амралтад гарсан юм билээ. Анх театрт орсон түүхээсээ хуваалцахгүй юу?
-Анх Үндэсний Урлагийн Их Театрт 1967 онд яамны томилолтоор ирж 1991 онд чөлөөндөө суусан. Үндсэндээ театртаа 24 жил ажилласан гэсэн үг л дээ.
-Театрынхаа 75 жилийн ойн тоглолтод дуулах гэж байна шүү дээ. Хамгийн сүүлд хэзээ тайзнаа гарч дуулав?
-Өнөөдрийн хувьд сэтгэл дүүрэн, сайхан байна. Яагаад вэ гэвэл манай ҮУИТ-ын 75 жилийн ойн тоглолт болж байна. Ахмадууд маань цөм ирсэн учир хуучны дурсамж сэргэж хэлэх ч үггүй болоод байна. Их гоё.
Залуу цагтаа мөр зэрэгцэн ажиллаж явсан тэдэнтэйгээ алтан тайзандаа хөгшин буурлууд болчихсон хойно гарна гэдэг итгэмээргүй, баярламаар үйл явдал л даа. Ер авьяас хөгширдөггүй бололтой. Бүгд хэвээрээ л байна лээ. /инээв/
Алтан тайзан дээрээ гаралгүй их удсан байна. Байгууллагаас 75 жилийн ой болж байна та ирж зургаа татуулаарай, ирж дуулаарай гээд л урилаа. Ихэд дуртайгаар хүлээн авч ирээд бэлтгэлээ хийж байна даа.
-Гавьяат ч яах вэ. Хүүхдийн дуу дуулсныхаа буянд өндөр насалж яваагаа том шагнал гэж санадаг-

-Жаран жил урлагт зүтгэх, тэр дундаа хүүхдийн дууг жаран жил дуулжээ. Ямар ямар шагнал гардав?
-Би хүүхдийн дуу дуулдагтаа дандаа баяртай явдаг. Хүүхдийн буян гэж хэмжээлшгүй юм байна. Үүний учраас л би өдий өндөр насалсан байх гээд сүслээд явдаг шүү.
Гавьяат ч яах вэ, өгөөгүй л юм байгаа биз. Гэхдээ би олон сайхан одонтой хүн шүү. “Алтангадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон, МУСТА, Хүүхдийн төлөө фондын шагналтай. Хүүхдийн төлөө фондын шагналыг маш цөөн хүн хүртсэн. Түүний нэг нь би шүү дээ. Энэ л хангалттай. Ю.Цэдэнбал даргын эхнэрээс авч байсан.
-Хэчнээн уран бүтээлийн тоглолт хийв. Хамгийн дурсамжтай тоглолтоо нэрлэхгүй юу?
-Миний хувьд жинхэнэ утгаараа Монголын одуудтай ажиллаж байсан. Н.Норовбанзад, С.Сүглэгмаа, Г.Дорждэрэм, Г.Түмэндэмбэрэл, П.Адарсүрэн гээд л. Тэднээс сурах зүйл мөн ч их байв.
Би өдий наслахдаа өөрийн чадах чинээгээрээ тоглолтоо хийж чадсан гэж боддог. Өөрийн гэсэн гурав дөрвөн ч удаа цэнгүүнээ хийсэн. Симфони оркестр, Үндэсний оркестртойгоо ч дуулж явлаа шүү дээ.
Дурсамжтай тоглолт их байлгүй яах вэ. Гэхдээ одоо толгойт зурсхийн орж ирж байгаа тоглолт бол миний анхны цэнгүүн юм уу даа. Н.Норовбанзад эгч надад хандан "Нараа чи одоо цэнгүүнээ хийгээч ээ" гэхэд нь би "чадахгүй байх аа" гэв. Гэтэл Норовоо эгч "Чи юу ярина вэ, цэнгүүнээ заавал хийнэ шүү" гэснээр би анхныхаа цэнгүүнийг толилуулах болсон л доо. Тус тоглолтод маш олон чадварлаг хөгжимчид тоглож, би 27 дуу эгшиглүүлсэн юм даг. Ингэхдээ 17 нь 60,70,80-аад оны дуунууд, 10 нь зөвлөлтийн хүүхдийн дуунуудыг багтаасан юм. Одоогоор биед өвдөх зүйлгүй сайхан л байна. Хаана дуул гэнэ сайхан дуулаад л явна гэж бодож байна даа.
Үндэсний Урлагийн Их Театрын 75 жилийн ойд зориулсан "Урлагийн мастерууд"-ын тоглолт өнөөдөр болон маргааш гэсэн хоёр өдөр үргэлжилнэ. Намайг ирж үзээрэй гэж л хүсэх байна. Магадгүй миний сүүлийн тоглолт байх.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Gaihaltai hun yumaa dahin davtagdashgui duu hooloi
...МУНДАГ ДУУЧИН ХҮН ШҮҮ..
Гавъяат гээч гялгар төмрөөр яах гээ вээ бүүр нэр хүндээ �##�даад хар�##�сан Төмөр болсон
Монголд ганц хүүхдийн дуучиндаа УГЖ цол өгөхөд яанаа Тэгэхэд Ариунаа хажууд нь зүгээр л нэг ам баригч шүү дээ.
Хачин юмнууд гавъяат болоод байх юм.хуучны чансаатай хүмүүсдээ өгөх л хэрэгтэй шдээ.Монголоор дүүрэн ам барьсан зохиолын дуучид,хошин шогчид
Өө энэ хүнд өдий болтол Гавъяатыг нь яагаад өгөөгүй байсан юм бэ. Тэднээс байх, гавихгүй юмнууд нь авчихсан л байхым даг
Наад хүн чинь мөнгөгүй л байхгүй юу даа. Тийм учраас ....
Gaviyaatiin ogooch amid servvn dene.
Муусайн �######� долоогчид ялангуяа хошин урлагийн хог новшнууд гавьяат болсон тэд нарыг ямар гавьяат гэдэг юм ичиж үхээсэй бузар долоогчид оронд нь энэ хүн хөдөлмөр хийсэн гавьяатай юм бна өө
Яагаад гавьяат өгдөггүй юм бэ
ИЙМ ХҮНД ГАВЪЯАТ ӨГЧИХӨЖ БОЛДОГГҮЙ Л ЮМ БАЙХДАА.
ЭНЭ ХҮНД ГАВЬЯАТ ЦОЛЫГ ОДОО Ч ӨГСӨН ОРОЙТООГҮЙ Л БАЙНА ДАА , УГ НЬ ... хийж бүтээсэн хүн шүү дээ , ахмад настай хүнд урам хэрэгтэй .
Өглөөний хүүхдийн дуу радиогоор дуулахад аав, ээж дууддаг байлаа
Gaviyat tsol hyrteevel bayarlana daa
Ард түмний гавьяат хүн дээ
Гавьяат авахад мөнөгө мэднэ
Одоо хүртэл ач гучаа сургуульд зөөдөг мундаг буур�##� танд урт удаан наслахын ерөөл өргөе.
Дуучин танд эрүүл энхийг хүсьe, сайхан дуунуудыг нь сонсож өссөөн
Би одоо 60 гарч явна, мэдээ орсон цагаас л энэ хүний дуулсан хүүхдийн дуунуудыг сонсч , дуулж өслөө дөө. Тэр гавьяат цолыг нь �##�ь эрт өгөх байсан...
Одоо л амьд дээр нь гавьяат цолыг нь өгөх нь чух�##� шүү .
Хүүхдийн дууны их мастерт МУГЖ цол тэмдэгийг өгөх цаг нь болсон байна шүү. Саяхан болсон чуулгын тоглолтыг үзлээ. Үнэхээр агуу дуучин яг л тэр хоолойгоороо уянг�##�уулан түмэн олон бахархав
Та минь урт нас�##�ж удаан жаргаарай энэ жил Гавьяат болох болтугай төр засаг гавьяат цол тэмдэг өгөх байхаа
Гоё дуулдаг хүн шүү хоолойн яг хүүхдийн хоолой шиг насан өндөр болсон хүнд гавьяат өгчихөөсэй