УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Бортээгийн талаар ээлжлэн яригсдын нэг нь С.Ганбаатар болов

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг эх оронч дүрд чадварлаг тоглодог нэгэн гэдгийг олон нийт мэднэ.

Гэвч энэ удаагийн парламентад УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргын суудалд суулгаад буй. Мөн УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны тавдугаар тогтоолоор байгуулсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаад ажиллаж байна. Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Уянга, П.Мөнхтулга, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар багтаж буй.

Х.Баттулгыг дагаж хөдөөгөөр яваад ирснийхээ дараа Өмнөговь аймгийн Цогтцэций сум, “Гашуун сухайт-Ганцмод” боомтод энэ сарын 19-нд ажиллаад иржээ.

Тэнд очоод “Хоёр сар гаруй хугацаанд Бортээг болон “Админерал” ХХК-нд холбогдох асуудлыг шинжлэн судлаж, бүх баримттай биеээр танилцлаа. Би зөвхөн баримтад тулгуурлаж, нотолгоотой асуудалд ханддаг хүн. Тус компанитай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ямар ч хамааралгүй болох нь батлагдаж байна. Тиймээс энэ хүн хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэх ёстой” хэмээсэн нь анхаарал татаж байна.

Түүнчлэн тэрбээр, "Бортээг"-ийн уурхай хэдийнээ БНХАУ-ын хоёр эзэмшигчтэй болжээ. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал үүнийг яаралтай шалгах шаардлагатай. 2025.03.01 гэхэд цэгцэл" гэх агуулгаар мэдэгджээ.

Гэтэл нөгөө талд "Эрдэнэс Монгол нэгдэл"-ийн ГҮБГ-ын дарга Ц.Төгсбуян хэвлэлд "Бортээгийн орд дээр ямар нэгэн олборлолтын үйл ажиллагаа эхлээгүй байна" хэмээн ярьсан байна.

Нүүрсний сонсголд дурдагдсанаар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан тус уурхайд нэгдмэл ашиг сонирхолтой хүнээр нэрлэгдэж, гэрчээр дуудагдаж байв. Гэтэл ойрын өдрүүдэд түүнийг хамааралгүй гэж яригсад ээлжлэн гарч ирсээр байна.

Стратегийн ордуудад эзэн суусан хувийн хэвшлүүдийг шалгаж, нягтлах ажлын хэсэг байгуулагдаж ахлагчаар нь ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажиллаад эхэлсэн. Ухаа худагт олборлолт явуулдаг "Энержи Ресурс" түүнтэй холбоотой хамгаалалтын компанид тагнуулын байгууллага ажиллагаа явуулж эхлээд байгаа билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 21, 2025 15:05

Финкшүү 2 үзүүртэй зүү

Зочин
Зочин
2 сар 21, 2025 16:06

Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud

Зочин
Зочин
2 сар 21, 2025 16:31

Шаадаг поп хулгайч шүү

Зочин
Зочин
2 сар 21, 2025 22:54

Амарбаясг�##�ан хулгайч Чулуунзагд ба түүний ахтай нийлж бор тээгийн орд идэж буй юм

Холбоотой мэдээ

Back to top button