Нийгэм мэдээСпорт

Ирэх сарын 7-нд Демаркус Казинс манай улсад ирнэ

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн "Сэлэнгэ Бодонс" багтай гэрээ байгуулсан6 Энэ талаар Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн /NBA/ тамирчин Демаркус Казинс цахим хуудсаараа дамжуулан тун удахгүй Монголд ирэхээ мэдэгджээ.

Харин түүнийг ирэх сарын 7-ны өдөр Монголд ирж, 19:30 цагаас UG Arena ордонд болох шүтэн бишрэгчдийн арга хэмжээнд шууд оролцохыг "Сэлэнгэ Бодонс" багийн эзэн Л.Наранбаатар батлаад байна.

"Сэлэнгэ Бодонс" баг өнгөрсөн удаа “Бодонс спорт менежмент” компаниараа дамжуулан NBA-гийн хэд хэдэн тоглогчийг багтаа урьж авчрах хэлцэл хийсний үр дүнд NBA-гаас 2022 онд зодог тайлсан Д.Казинсыг Монголд авчрахаар болсон юм.

Өдгөө 34 настай, 211 см өндөр Д.Казинсын хувьд NBA-гийн “Denver Nuggets”, “Sacramento Kings”, “New Orleans Pelicans” зэрэг хэд хэдэн багт тоглож байсан бөгөөд АНУ-ын шигшээ багт багтаж 2014 оны Дэлхийн цом, 2016 оны Олимпоос алтан медаль авсан, NBA-гийн “All Star” шагналыг дөрвөн удаа хүртсэн шилдэг тамирчин юм. Д.Казинс Монголын дээд лигт "Сэлэнгэ Бодонс" багийн 15 дугаартайгаар тоглоно. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 22, 2025 21:13

Монгол Улсад Сагсан бөмбөгийн спорт ХУРДАЦтай, Чанартай Сайхан хөгжиж байна. Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд з�##�уус ч их нэмэгдэж байна. Сагман бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмэр оруулж буй бүх ЭРХЭМҮҮДЭД т�##�арх�##� илэрхийлье.

Хэн яаж хожихоос илүү шүүгч нарын талаар хэвлэл мэ
Хэн яаж хожихоос илүү шүүгч нарын талаар хэвлэл мэ
2 сар 23, 2025 01:10

Сагсан бөмбөгөөр хичээллэж байгаа з�##�уус хөрөнгө оруулж байгаа хүмүүс цаашид хөгжилийн өндөр түвшинд хүрэхийн тулд шүүгч нараа яагаад анзаарахгүй хөгжүүлэхгүй чадавхжуулах , хариуц�##�гийн хараат бус тогтолцоон дээр анхаарахгүй байгааг нь ойлгохгүй юм. Шүүгч нар нь �##�даатай илтэд буруу шүүж байгаа тохиолдол харагдаж байгааг яаж хэрхэн харицлага хүлээлгэж байгааг ил тод багуудад , холбооны зүгээс тайлбар хийх хэрэгтэй байх юм.

Холбоотой мэдээ

Back to top button