Гадаад мэдээДЭЛХИЙ

Франц, Их Британийн ерөнхий сайд нар Трамптай уулзаж, ятган сэнхрүүлэх гэж оролдоно

Францын Ерөнхий сайд Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер нар энэ долоо хоногт Вашингтонд айлчлан, Доналд Трамптай уулзах төлөвтэй байна. Сүүлийн өдрүүдэд Трамп Украины эсрэг байр сууриа чангаруулсан нь Европын удирдагчдыг сандаргаад байгаа. Макрон өнөөдөр /2025.02.24/ харин Стармер пүрэв гарагт /2025.02.27/ Вашингтонд айлчилна.

Европын хоёр цөмийн зэвсэгтэй орны удирдагчид Трамптай уулзахдаа Владимир Путинтэй ямар ч үнээр хамаагүй гал зогсоох тохиролцоонд хүрэх гэж яарах хэрэггүй гэж ятгах төлөвтэй байна. Мөн аливаа хэлэлцээнд Европыг оролцуулж, Украинтай аюулгүй байдлын баталгааг ярилцахыг түүнд уриалах юм.

Макрон Украиныг бууж өгөхөд хүргэх аливаа муу хэлэлцээрийг хүлээн зөвшөөрснөөр АНУ нь БНХАУ, Иран зэрэг дайснууддаа сул дорой байдлыг харуулна гэж хэлжээ. Тэр “Би Трамптай уулзаад ингэж хэлнэ: Ерөнхийлөгч Путиний өмнө сул дорой байж болохгүй. Та ийм биш шүү дээ, энэ нь таны ашиг сонирхолд нийцэхгүй” гэсэн байна. Харин Стармер дайн дуусах нь Путин дахин довтлохоос өмнөх түр зуурын завсарлага байж болохгүй гэжээ.

Парис дахь Америкийн их сургуулийн олон улсын харилцааны профессор Филипп Голуб хэлэхдээ Трамп ажлаа хүлээн авсан эхний долоо хоногууддаа хийсэн алхмууд мөн түүний албан тушаалтнуудын үйлдэл европчуудад томоохон цохилт болсон гэсэн байна.

Тэр “Reuters” агентлагт хэлэхдээ “АНУ-аас ямар нэгэн байдлаар хэт үндсэрхэг хүнчин гарч ирж, дэлхийн үйл хэрэг дэх Европын дуу хоолойг ийм хатуу бөгөөд хүчтэйгээр эсэргүүцнэ гэж тэд төсөөлж ч байгаагүй” хэмээсэн юм. Голуб хэлэхдээ Макрон Вашингтонд айлчилснаараа Украины асуудлаарх эцсийн хэлэлцээнд Европ жинтэй оролцоно гэдгийг бататгах түүхэн үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байгаа гэжээ. Тэр нэмж “Макрон энэ айлчлалаараа үнэхээр үр дүнд хүрч чадах эсэх нь өөр асуудал” хэмээсэн байна.

Баасан гарагт /2025.02.21/ “Fox News”-ийн подкаст дээр Трамп хэлэхдээ Макрон, Стармер хоёр дайныг зогсоохын төлөө юу ч хийгээгүй гэжээ. Гэхдээ тэр Макроныг миний найз гэж тодорхойлж, Стармерийг сайн залуу гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 24, 2025 11:11

Чавганц Трамп

Зочин
Зочин
2 сар 24, 2025 11:13

Хүзүүгүй Трамп гээч хи хи

Холбоотой мэдээ

Back to top button