Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп АНУ дахь “USAID”-ийн 1,600 ажлын байрыг цомхотгоно

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа ням гарагт /2025.02.23/ мэдэгдэл хийхдээ АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу “USAID”-ийн цөөн хэдэн ажилтнаас бусдыг нь цомхотголд оруулж байгаа гэжээ. Үүнд АНУ дахь “USAID”-ийн 1,600 орчим ажлын байр багтаж буй. Тодруулбал тус агентлагийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай бус ажилчдыг Трампын захиргаа ажлаас нь чөлөөлж байгаа юм.

Тэрбумтан Илон Маскийн байгуулсан Засгийн газрын үр ашигтай байдлын алба (DOGE) нь “USAID”-д өөрчлөлт хийх хүчин чармайлтыг явуулж байгаа. Өнгөрсөн баасан гарагт /2025.02.21/ холбооны шүүгч Трампын захиргаанд “USAID”-ийн олон мянган ажилтныг цомхотгох зөвшөөрөл олгосон юм. “USAID”-д ахлах албан тушаалтнаар ажилладаг байсан хоёр хүн тооцоолохдоо 4,600 орчим ажилтныг цомхотгож магадгүй гэжээ. Тэдний нэг нь болох Марсиа Вонг “Энэ захиргаа болон Төрийн нарийн бичгийн дарга Рубио АНУ-ын гамшигт туслах чадамж болон, мэргэжилтнүүдийг цомхотгож байгаа нь алсын хараагүй хэрэг” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөнөг

Зочин
Зочин

Манай хүзүүгүй дарга үймүүлж байгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button