АНУ тусламжаа царцаасан нь дэлхий даяар үймээн дэгдээв

Трамп АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас (USAID) гадаадын орнуудад үзүүлдэг тусламжийг (Израил, Египетээс бусад) 90 хоног царцаах шийдвэр гаргасан. Энэ хугацаанд тус агентлагийн үйл ажиллагааг Трампын “Америк Нэгт” бодлоготой нийцэх эсэхийг шалгана хэмээсэн юм. Энэ шалгалтыг Илон Маскийн ахалж буй Засгийн газрын үр ашигтай байдлын хэлтэс (DOGE) явуулж буй.
“USAID” гэж ямар байгууллага вэ
“USAID” бол дэлхийн хамгийн том хандивын байгууллага юм. 2023 оны санхүүгийн жилд тус алба 72 тэрбум ам.долларын тусламжийг гаднын орнуудад илгээсэн. “USAID” нь 2024 онд НҮБ-аас бүртгэсэн нийт хүмүүнлэгийн тусламжийн 42 хувийг хангасан байна. Мөн тус байгууллага өнгөрсөн жил НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн (WFP) санхүүжилтийн 54 хувийг олгосон юм.
Үүнээс гадна тус байгууллага ардчилал, иргэний нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, дайны бүсэд газрын тэсрэх бөмбөгийг цэвэрлэх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, терроризм, зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг.
“USAID”-ийн гаргасан томоохон амжилтууд
ХДХВ-ийн халдвар анх бүртгэгдсэнээс хойш дэлхий даяар 43 сая гаруй хүн ДОХ-ын улмаас нас барсан. Жорж Бушийн засаг захиргааны хамгийн том амжилтуудын нэг нь 2003 онд “PEPFAR” хөтөлбөрийг эхлүүлсэн явдал юм. ДЭМБ-ын мэдээлснээр, “PEPFAR” хөтөлбөр “USAID”-тай хамтран ажилласнаар 26 сая хүний амийг аварсан байна.
“PEPFAR” нь 55 улс оронд 250,000 гаруй эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудыг ажиллуулдаг. “USAID” нь энэ хөтөлбөрийн хүрээнд ДОХ-ын эсрэг эмийг худалдан авч, түгээх үүрэгтэй бөгөөд энэ эмүүд нь ХДХВ-ийн халдвартай сая сая хүнийг амьд байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Халуун хухаа өвчин жил бүр тав хүртэлх насны 450,000 орчим хүүхдийн амийг авч оддог. 2000-2021 оны хооронд USAID-ийн хүчин чармайлтын үр дүнд 7.6 сая хүний амийг халуун хумхаанаас аварчээ. “USAID” жил бүр дунджаар 65 байгалийн гамшигт тусламж үзүүлдэг. 2024 онд гэхэд 66 улсад 84 өөр хямралд тусламж үзүүлсэн байна.

Тусламжийг яагаад царцаасан бэ
Цагаан ордны сайт дээр “USAID”-ийн үйл ажиллагааг царцааж байгаа тухай нийтлэхдээ “Олон арван жилийн турш USAID татвар төлөгчдийн өмнө хариуцлага хүлээхгүй байсаар ирсэн. Тус байгууллага хүнд сурталтай төрийн алба хаагчдын инээд хүрэм, заримдаа бүр хорлонтой төслүүдэд асар их хэмжээний мөнгө урсгасан” гэж бичжээ. Тус нийтлэлд Трампын захиргаа дор энэ их үр ашиггүй зардал, луйвар, зүй бус байдлыг дуусгана гэжээ. Трамп тус байгууллагыг “Хэдэн радикал үзэлтэй галзуу хүмүүс удирддаг. Тэднийг ажлаас нь чөлөөлнө” гэсэн юм. Иймд Трамп 90 хоног гадаад тусламжаа зогсоож, Илон Маскаар ахлуулсан Засгийн газрын үр ашигтай байдлын хэлтэс (DOGE) санхүүжилтийг шалгаж байгаа.
Цагаан ордон “USAID”-ийн санхүүжилт өгсөн хачирхалтай төслүүдээс дурдсаныг харвал:
- Сербийн ажлын байр, бизнесүүдэд DEI буюу яс үндэс, хүйсийн олон талт байдал оролцоог нэмэгдүүлэхэд 1.5 сая ам.доллар
- Ирландад DEI мюзикл бүтээхэд 70 мянган ам.доллар
- Колумбид трансжендер дуурь тоглоход 47 мянган ам.доллар
- Перуд транснжендер комик ном бүтээхэд 32 мянган ам.доллар
- Гуатемалд хүйс солиулах, ЛГБТ активизмд зориулж 2 сая ам.доллар
- Террорист байгууллагуудтай холбоо бүхий ашгийн бус компаниудад олон зуун мянган ам.доллар
- Уханийн лабораторид явагддаг судалгаатай холбоотой “EcoHealth Alliance”-д олон сая ам.доллар
- Аль-Кайдатай холбоо бүхий Сири дэх дайчдад олон зуун мянган порц хоол
- Афганистанд хероин үйлдвэрлэхэд ашигладаг намуу цэцгийн тариаланд зориулж усалгааны суваг, газар, тоног төхөөрөмж, бордоог санхүүжүүлж олон зуун сая ам.доллар олгосон гэж бичжээ.
Энэ мэт дээрх төслүүдийг санхүүжүүлсэн нь АНУ-ын ашиг сонирхолд ямар ч хамаагүй гэж үзсэн тул 90 хоногийн турш гаднын орнуудад үзүүлэх тусламжийг зогсоож шалгаж байгаа юм. Трампын захиргаа “USAID”-ийн 10 мянган ажилтнаас нэн чухал 611 хүнийг л авч үлдэхээр шийдсэн гэх мэдээлэл явж байна.
Тусламжийг царцаасан нь гаднын орнуудад хэрхэн нөлөөлөв
Одоогийн байдлаар санхүүжилтийг царцаасны улмаас 8.2 тэрбум ам.доллартой тэнцэх тусламжийн эд зүйлс гацсан байгаа гэж засгийн газрын хараат бус ажиглалтын агентлаг мягмар гарагт /2025.02.11/ мэдээлжээ. Даваа гарагт /2025.02.10/ хүмүүнлэгийн тусламжийг ажиглагч байгууллага АНУ тусламжаа царцаасны улмаас 500 мянга орчим тонн хоол хүнсний тараалт зогсонги байдалд орсон гэсэн. Тэгвэл АНУ өчигдөр хоолны тусламжид тавьсан бүх хязгаарлалтаа арилгасан талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP) мэдэгджээ. Ийм учир “USAID”-ийн одоо байгаа гэрээнүүдэд заасан хоол хүнсний худалдан авалт, хүргэлтийг үргэлжлүүлэх боломжтой гэж “WFP” мэдэгдсэн юм.
Трамп гадаад тусламжийг царцааснаас долоо хоногийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио амь насанд тулсан хүмүүнлэгийн тусламжийг үргэлжлүүлэх санамж бичиг гаргасан юм. Эдгээр тусламжид халуун хумхаа, хүнд хэлбэрийн тэжээлийн дутагдал, нярайн эндэгдлээс сэргийлэх, өлсгөлөнтэй тэмцэх гэх мэт хүчин чармайлт багтаж буй. Хэдийгээр Рубио санамж бичиг зурсан ч энэ нь зарим тусламжийн ажилтнууд дунд төөрөгдөл үүсгээд байгаа юм. Учир нь тэдгээр ажилтнууд хөтөлбөр нь санхүүжилтийн царцаалтаас чөлөөлөгдсөн эсэхээ АНУ дахь түншүүдтэй баталгаажуулах ёстой аж. Гэвч АНУ дахь түншүүдтэй холбоо тасарсан тул ийм баталгаажуулалтыг хийх боломжгүй болсон гэж ажилтнууд хэлж буй. Ийнхүү АНУ гадаад тусламжаа царцаасан нь дэлхий даяар үймээн дэгдээгээд байна.
Эх сурвалж: Reuters, CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ер нь бол тусламж бол заав�##� туслах ажил биш. өөр улсууд туслаж болно шдээ, оронд нь. АНУ-н татвар төлөгчдийн мөнгөөр яагаад өөр улсын иргэд заав�##� тусламж авах ёстой вэ. Манай улс ч гэсэн бу�####�д туслахдаа хойрго. эсрэгээрээ байнга тусламж авлаг хирнээ төрийн �##�бан хаагчид нэг хүнд ноогдох тоогоороо бараг дэлхийд тэргүүлэхээр нүсэр аппараттай, авилг�##� ихтэй. Жишээ нь Европын холбоо, Швецарь, Ватикан, Япон Өмнөд Солонгос, Тайван, Хятад гээд орнууд оронд нь туслаж болно шдээ. гэхдээ тэд америк шиг нүсэр аппарат, даргын өндөр ц�##�ин , бусад тэтгэмж, ажилчдынх нь тансагл�##�ыг санхүүжүүлдэггүй лбайхгүй юу.
Трамп ёстой самарна дөө одоо
АНУ хүчирхэг гэдгээ харуулах гэж байна
ЗӨНӨГ ТРАМПАА ЭЛБЭГДОРЖЫГ БИДЭНД ӨГӨӨДӨХ.БИД ШҮҮМЭЭР БАЙНА
Трамп одоо хур их өшөө ав�##�т хийнэ дээ
гүчтэй баачка л даа
Америк байгаагүй бол оросууд ч, дэлхий ч оршин тогтнохгүй байж ээ.
USAID нь Монголд бас ЛГБТ жагсаа л хийлгээд байсан байхаа
Зөнөг Трамп
Манайд ч гэсэн Соросын сан, энэ байгууллага хоёр 1990-ээд оны эхнээс зарим ардчилсан нэртэй байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүсийг идэвхтэй санхжүүлж түүхэн үнэнийг гажуудуулах, 2 хөрштэй мууд�##�цуулах, гаж донтонгуудыг хамга�##�ах гээд олон ажлыг зохион байгуулсан. Сүүлийн үед чимээгүй болж.
Б.Буяндорж ба эгүүр сайтын хулгай хийсэн мэдээг уншицгаая. Хулгай хар мөртөй байдаг шүү эгүүр ээ…хүүр боллх гэж…..
Самарч байгаад амиа �##�дах вий дээ. Өстэй улсууд
л хэдэн мянгаараа нэмэгдэж байгаа шүү дээ...